БАГАНУУР ДҮҮРГИЙН 2014 ОНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЗОРИЛТ

 

Дэд бүлгийн нэр 2014 онд дэвшүүлсэн зорилтын тоо
НЭГ.АВЛИГАГҮЙ БАГАНУУР ХОТЫН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ИРГЭД                                             25
  Шууд ардчилал – Иргэдийн оролцоог хөгжүүлэх хүрээнд: 12
  Авлигагүй хот болох  хүрээнд: 13
ХОЁР. БАГАНУУР ХОТЫН АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ, АМИНЫ СУУЦТАЙ ИРГЭД             32
  Ажилгүйдлийг бууруулах хүрээнд 12
  Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд 13
  Гэр хорооллыг тохилог АМИНЫ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ болгонхөгжүүлж,  орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх  хүрээнд 7
ГУРАВ. БАГАНУУР ХОТЫН ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ ИРГЭД                                             21
  Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх  хүрээнд 14
  Нийтийн соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд 7
ДӨРӨВ.БАГАНУУР ХОТЫН ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ИРГЭД                                                              10
  Иргэдэд амьдрах эрүүл  орчин бүрдүүлэх хүрээнд 2
  Эрүүл мэндийн боловсрол, үйлчилгээг сайжруулах хүрээнд 4
  Эрүүл чийрэг иргэдийн төлөө: 4
ТАВ.АЮУЛГҮЙ АМГАЛАН БАГАНУУР ХОТЫН ИРГЭД                                                           29
  Хотын аюулгүй байдлыг ханган, хэв журмыг сахиулах  хүрээнд: 10
  Иргэндээ ээлтэй эрүүл, аюулгүй, тохилог орчин бүрдүүлэх хүрээнд: 10
  Хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийгнэмэгдүүлэх   хүрээнд: 9 
  Нийт 117

 2014 оны нийгэм эдийн засгийн зорилт нь 5 бүлэг, 13 дэд бүлгийн 117 заалтаас бүрдэнэ.

  Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны 06 сарын 27-ны өдрийн ээлжит бус

VIII дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолын хавсралт

 БАГАНУУР ДҮҮРГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2014 ОНЫ ЗОРИЛТ

  Дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн заалт 2014 онд хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагаа Хугацаа Хариуцах хэлтэс Хамтран хэрэгжүүлэх байгууллага  
 

НЭГ. АВЛИГАГҮЙ БАГАНУУР ХОТЫН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ИРГЭД:

 
  1.1  Шууд ардчилал- Иргэдийн оролцоог хөгжүүлэх хүрээнд:  
  1. 1.1.1 Багануур дүүргийг нийслэлийн засаг захиргааны нэгж дэх ХОТ болгоно 1 Нийслэлийн ИТХ, Засаг даргад асуудал дэвшүүлэх Жилдээ ЗХХ ИТХ  
  2 1.1.2 Багануур хотын дүрмийг иргэдийн оролцоотой боловсруулж, батлан мөрдүүлнэ. 2 Хотын дүрмийг ИТХ-д өргөн барих 4 дүгээр улирал ЗХХ ИТХ  
  3 1.1.3 Иргэдийн оролцоог дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэн, иргэний оролцооны боловсролыг төлөвшүүлөн хэвшүүлж, иргэдийн оролцоотой төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэн Багануур хотыг шууд ардчилал иргэдийн оролцооны загвар болгон хөгжүүлнэ. 3 Иргэдийн оролцооны боловсролыг дээшлүүлэх, сургалтын төсөл боловсруулж,  хэрэгжүүлэх Жилдээ ЗХХ, СТСХ Хороод,  
  4 Иргэдээс санал авах төрөл бүрийн хэлбэрийг хэрэгжүүлэх , онлайн хэлбэрээр авах Жилдээ ЗХХ Хороод  
  4 1.1.4 Иргэдийн оролцоотой төсвийн менежментийг бүрэн хэрэгжүүлж, “Орон нутгийн хөгжлийг дэмжих сан” байгуулж нутгийн засаг захиргаа иргэд олон нийтийн оролцоо хамтын шийдвэрээр захиран зарцуулах нөхцлийг бүрдүүлнэ. 5 Орон нутгийн хөгжлийг дэмжих сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг иргэдээр хэлэлцүүлэх, ажлын гүйцэтгэлд иргэд олон нийтээс хяналт тавих нөхцлийг хангах 2 дугаар улирал СТСХ Хороод  
  6 Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажилд дүүргийн иргэдийн бүлэг, ААН -ийн оролцоог  нэмэгдүүлэх Жилдээ СТСХ ХААА  
  1.1.5 Орон нутгийн засаг захиргааны  үйл ажилллагааг ил тод байлган, гүйцэтгэлд нь хяналт тавих эрхийг иргэдэд олгохын зэрэгцээ тулгамдаж буй асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулж, тэдний  саналд үндэслэн шийдвэр гаргадаг болно. 7 Дүүргийн  ААН байгууллага, ТББ, Мэргэжлийн холбоод, иргэдэд худалдан авах ажиллагааны мэдлэг олгох, чадвар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах Улирал бүр СТСХ ХААА  
  8 Худалдан авах ажиллагааны шалгаруулалт хийх, үнэлгээний  явцыг ил тод, нээлттэй явуулах, иргэд ,сонирхсон этгээдийн оролцох,хяналт тавих боломжийг бүрдүүлэх Улирал бүр СТСХ ХААА  
  5  
  9 Захирамж шийдвэрүүдийг цахим хуудсанд байршуулах Жилдээ ЗХХ    
  10 Иргэд интернет, цахим хуудас ашиглан газар өмчилж авах хүсэлтээ өгөх, цахим системээр жагсаалтаа харах зэрэг  иргэдэд тэгш, шударга үйлчлэх боломжийг ханган ажиллах 3 дугаар улирал ЗХХ ӨГХА  
  1.1.6 Иргэний танхимын үйл ажиллагааг өргөжүүлэн идэвхжүүлнэ. 11 Иргэний танхимд сард нэгээс доошгүй удаа хэлэлцүүлэг зохион байгуулах Жилдээ ЗХХ ААНБ-д  
  12 Хороодод иргэний танхим  байгуулах ажлыг эхлүүлэх 3, 4 дүгээр улирал ЗДТГ ИТХ-ын ажлын алба  
  1.2. Авлигагүй хот болох хүрээнд:  
  6 1.2.1. Авлигын эсрэг олон нийтийн зөвлөл байгуулна. 13 Олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагаа эхлүүлэх 9 дүгээр сар ЗХХ    
  7 1.2.2. Хот байгуулалтын  ерөнхий төлөвлөгөөг хуульчлан батлуулж, хэсэгчилсэн  ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг жил бүрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж, олон нийтэд ил тод мэдээлэн иргэдийн оролцоотой хэрэгжүүлдэг болно. 14 Дүүргийн хот байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж  мөрдөх 3, 4 дүгээр улирал ТХҮХ  ӨГХА  
  15 Байгууллага аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг сайжруулах жилдээ ЗХХ ТХҮХ МХХ,  ХХ  
     
     16 Дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах, иргэдийн саналыг тусгаж байх Улирал бүр ТХҮХСТСХ    
    17 2014 оны хөрөнгө оруулалтын ажлыг иргэдэд ил тод мэдээлэх Улирал бүр СТСХ    
  8 1.2.3    Төрийн албыг иргэний эрхийг хамгаалах, иргэнд үйлчлэх НИЙТИЙН АЛБА  болгох шинэчлэлийн  бодлогыг хэрэгжүүлнэ.    18 Төрийн албыг нийтийн алба болгох шинэчлэлийн хүрээнд иргэний эрх ашгийг хамгаалах, иргэнд үйлчлэх, иргэдийг сонсох, тэдний санал хүсэлтийг барагдуулах ажлыг зохион байгуулах Улирал бүр ЗХХ Хороод  
  9 1.2.4. Нутгийн захиргааны байгууллагаас иргэд , аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг ажил үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цахим  засаглалыг хөгжүүлнэ.    19 Төрийн үйлчилгээний цахим машиныг нэмж байршуулах жилдээ ЗДТГ Хороод  
  10 1.2.5. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлж, төрийн зарим ажил үйлчилгээг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудаар гүйцэтгүүлнэ. 20 ТББ, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж  олон нийтэд зарлах 2 дугаар улирал ЗДТГ Хороод  
  11 1.2.6. Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн үйл ажиллагааг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн эрх ашигт харшилсан аливаа шийдвэр болон газар олголттой холбоотой асуудлыг цуцална. 21 Дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахад иргэдийн санал авах төрөл бүрийн арга хэлбэрийг нэвтрүүлэх, хэрэгжилтийг тухай бүр тайлагнаж байх Улирал бүр ТХҮХ ӨГХА  
  22 Дүүргийн нутаг дэвсгэрт газрын нэгдмэл сангийн ангилал бүрээр газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгэж, газрын элэгдэл, эвдрэл, доройтол, бохирдлын зэргийг тогтоолгох,  сөрөг үр дагаврыг арилгах ажлыг иргэдийн оролцоотой хэрэгжүүлэх  3 дугаар улирал ТХҮХ ӨГХА  
  23 Орчны тохижилт бүхий нэгдсэн гараж, төвлөрсөн авто зогсоол байгуулах ажлыг иргэд, оршин суугчид, СӨХ, болон гараж ашиглагч иргэд,  хуулийн этгээдийн оролцоо, дэмжлэгтэйгээр хийж эхлүүлэх 3 дугаар улирал  ТХҮХ ӨГХА  
  24 Дүүргийн нутаг дэвсгэрт газрын нэгдмэл сангийн тооллого хийх, хороодын хилийн цэсийг шинэчлэн тогтоож батлуулах Жилдээ ТХҮХ  ӨГХА  
    25 “Жижиг дунд үйлдвэрлэлийн парк”, Зүүн бүсийн худалдаа үйлчилгээний цогцолбор төв” байгуулах ажлын ерөнхий төлөвлөгөөг  хийлгэж, хэрэгжүүлж эхлүүлэх

 

Жилдээ ТХҮХ     
 

ХОЁР. БАГАНУУР ХОТЫН АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ, АМИНЫ СУУЦТАЙ ИРГЭД

 
  2.1. Ажилгүйдлийг бууруулах хүрээнд:  
  13 2.1.1 Ажлын байр шинээр бий болгох хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөлмөрийн багтаамж ихтэй салбаруудыг бодлогоор дэмжиж ажилгүйдлийг бууруулна. 26  Ажилгүй иргэдийг  гадаадын  болон дотоодын хөрөнгө оруулалттай компанид ажлын байранд зуучлах Улирал бүр ХХ НХХ  
  27 Орон нутгийн онцлогт тохирсон Хөдөлмөр эрхлэлтийн “Дэд хөтөлбөр” боловсруулж батлан хэрэгжүүлэх 4 дүгээр сар НХХ ХХ  
  28 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх, “Хөдөлмөр эрхлэлтийн дэд сан”-д дүүргийн төсвөөс хөрөнгө төвлөрүүлэх 4 дүгээр сар СТСХ ХХ  
  12 2.1.2. Үйлдвэр технологийн парк байгуулах асуудлыг Засгийн газар, нийслэлийн эрх бүхий байгууллагуудын шийдвэрийг үндэслэн хэрэгжүүлнэ. 29 Үйлдвэр технологийн паркийн ТЭЗҮ-г батлуулах жилдээ ТХҮХ  ӨГХА  
  13 2.1.3. Оюутны хотхон, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний төвийг түшиглэн мэдлэгт суурилсан бизнес, өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэхийг дэмжинэ. 30 “Оюутны хотхон”-ны  ажлыг эрчимжүүлэх жилдээ ТХҮХ Ашиглалтын өмнөх захиргаа  
  31  Өндөр технологийн үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих Жилдээ ТХҮХ    
  14 2.1.4. Орон нутгийн барилгын материал, түүхий эдийн  нөөцөд түшиглэн оюутны хотхоны бүтээн байгуулалтанд хэрэглэгдэх барилгын материалын үйлдвэрлэл болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж хөгжүүлнэ. 32 Барилгын материалын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих 2 дугаар улирал ТХҮХ ӨГХА  
  15 2.1.5. Хөдөлмөр эрхлэх, амьжиргааны орлогын эх үүсвэртэй болох хүсэл эрмэлзлэлтэй иргэд, зорилтот бүлгүүдийн санаачлагыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. 33 Зорилтот бүлгийн иргэдийн  хөдөлмөрлөх, ажлын байр нэмэгдүүлэх санаачилгыг дэмжин, тэдний боловсруулсан төслүүдийг шалгаруулж 200-аас доошгүй иргэдийг түр ажлын байраар хангах. жилдээ ХХ НХХ  
  18 2.1.6 Үйлдвэр, аж ахуйн нэгжид түшиглэсэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна.  34 МСҮТ байгуулах ажлыг эрчимжүүлэх жилдээ СТСХ ТХҮХ  
  19 2.1.7. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн албаны үйл ажиллагааг өргөжүүлж, байнгын, түр, цагийн ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмшүүлэх, хөдөлмөрлөх идэвхийг  цогц арга хэмжээ зохион байгуулна. 35 Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс баталсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар 200 иргэнийг байнгын ажлын байраар , 600 иргэнийг түр ажлын байраар хангах. Ажил мэргэжилгүй иргэдийг мэргэжил олгох болон давтан сургалтанд хамруулж 50-аас доошгүй иргэдэд мэргэжил олгоно. жилдээ ТХҮХ ХХ, ЖДҮДТ     
  20 2.1.8. Шаардлагатай ажил мэргэжлийн жагсаалтыг хэрэгцээний дарааллаар гарган ажил мэргэжилгүй иргэдийг мэргэжил олгох болон мэргэшүүлэх давтан сургалтанд хамруулан, 40-с дээш насны ажилгүй болон нийгмийн эмзэг бүлгийн иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгох, санал санаачлагыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. 36 Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, 40-өөс дээш насны иргэд, мэргэжлийн өндөр ур чадвартай, дадлага, туршлагатай ахмад насны иргэдийг хамруулах.  жилдээ ХХ НХХ  
  21 2.1.9. Ажил хайгч болон ажил олгогчтой шууд уулзуулах хөдөлмөр зуучлалын мэдээллийн онлайн сүлжээг нэвтрүүлнэ. 37 Хоёроос доошгүй хороонд цахим бирж ажиллуулах 3 дугаар улиралд НХХ ХХ  
  2.2  Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд:  
  22 2.2.1. Төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж бизнест ээлтэй орчин бүрдүүлэх хүрээнд бизнес уулзалт тогтмол зохион байгуулна. 38 Бизнес уулзалт, хэлэлцүүлэг хагас жил бүр зохион байгуулах  үзэсгэлэн худалдаа жилдээ ТХҮХ ЖДҮДТ  
  39 Улаанбаатар  хотод болон дүүрэгт  бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдхүүнийг борлуулах цэг бий болгох Жилдээ ТХҮХ, СТСХ ЖДҮДТ  
  40 Ажил олгогчидтой түншлэлийн болон ажил хэргийн уулзалт өдөрлөгийг тогтмолжуулах Улирал бүр ТХҮХ ХХ  
      41 “Багануурт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотод зохион байгуулах Жилдээ ТХҮХ ЖДҮДТ  
  23 2.2.2. Орон нутгийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг дэмжих цогц бодлогын хүрээнд үйлдвэрлэл үйлчилгээнд шаардлагатай бараа үйлчилгээг орон нутгаас ханган нийлүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. 42 Сургууль, цэцэрлэгүүдийн хүнсний ногооны хэрэгцээг дүүрэгт тариалсан хүнсний ногоогоор хангах Жилдээ ТХҮХ, СТСХ ЖДҮДТ  
  43 Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн нэгж,  байгууллагад шаардлагатай бараа материалыг дүүргийн үйлдвэрлэгчид нийлүүлэх ажлыг өргөжүүлэх. Жилдээ  ТХҮХ ЖДҮДТ    

 

 

 

 
  24 2.2.3. Орон сууцны  1-р давхарт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн ус, дулаан халаалт, цэвэрлэгээний үнэ тарифт эрх зүйн зохицуулалт хийнэ.  44 Эрчим хүчний зохицуулах хороо, нутгийн захиргааны байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг явуулах Жилдээ ТХҮХ Дулааны станц, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг  
  25 2.2.4 Хувийн хөрөнгө оруулалт, иргэдийн санаачлагыг  дэмжих замаар зүүн бүсийн худалдаа, бараа эргэлтийн төвийг байгуулна. 45 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Зүүн бүсийн худалдаа, бараа эргэлтийн төвийн газрыг тусгаж батлуулах Жилдээ ТХҮХ ӨГХА  
26 2.2.5 “Монгол мал” хөтөлбөр хэрэгжүүлнэ. 46 Дүүрэгт “Монгол мал”  дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх Жилдээ ТХҮХ Хороод, Мал эмнэлэгүүд    
  27 2.2.6 Төмс, хүнсний ногоо үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. 47 Дүүрэгт хүнсний ногоо тариалагчдад зориулсан сургалт зохион байгуулах, шинэ дэвшилтэт  технологи нэвтрүүлэх Жилдээ ТХҮХ ЖДҮДТ, ХХ  
  48 Орон нутгийн тариаланчдын төмс, хүнсний ногооны үзэсгэлэн, худалдаа, яармаг зохион байгуулах Жилдээ ТХҮХ ЖДҮДТ  
  49 Мах, төмс  хүнсний ногооны  зоорь барих газрын асуудлыг шийдвэрлэх, төсөл хөтөлбөрт хамруулах. Жилдээ ТХҮХ ӨГХА  
  50 Төмс,  хүнсний ногоо тариаланчдыг техникээр хангах Жилдээ ТХҮХ ЖДҮДТ  
  2.3  Гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгон хөгжүүлж, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд:  
  28 2.3.1 Иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэлэмжийг дээшлүүлэх бодит боломж бүрдүүлнэ. 51 Шинэ суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж эхлүүлэх Жилдээ ТХҮХ ӨГХА  
  52 Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах Жилдээ ТХҮХ ӨГХА  
  29 2.3.2 Гэр хорооллыг  дэд бүтэц бүхий амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, инженерийн шугам сүлжээнд холбох, дахин төлөвлөлтийг иргэдийн санаачлага оролцоотойгоор хийж загвар төсөл боловсруулан хэрэгжүүлнэ. 53 Дүүрэгт  “Гудамж” төсөл хэрэгжүүлж эхлэх Жилдээ ТХҮХ ӨГХА  
  54 1,4,5-р хорооны “Сургалтын задгай”, “Залуус”, Жаргалант хэсгийн дахин төлөвлөлтийг эхлүүлэх Жилдээ ТХҮХ ӨГХА  
    55 1-р хороонд жишиг амины орон сууцны хороолол байгуулах ажлыг эхлүүлэх Жилдээ ТХҮХ ӨГХА  
  56 Байдлаг дэд станцыг 35/10 кв-ын дэд станц болгон өргөтгөх ЦДАШ татах ажлыг эхлүүлэх Жилдээ ТХҮХ БЗӨБЦТС ТӨХК  
  30 19.       Хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг иргэдийн орлцоотойгоор шинэчлэн тодотгож, нийтийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. 57 Хотын ерөнхий төлөвлөгөөг иргэдийн оролцоотой батлуулах Жилдээ ТХҮХ ӨГХА  
  ГУРАВ .БАГАНУУР ХОТЫН ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ ИРГЭД  
  3.1 Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх хүрээнд:  
  31 3.1.1  Монгол үндэсний уламжлалаа дээдэлсэн “Зөв Монгол Хүүхэд” цогц хөтөлбөр хэрэгжүүнэ. 58  Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлэх Жилдээ НХХ  БХ, ЕБС, СӨБ, АБНТБТ,ХГБХТ  
  32 3.1.2  Иргэдийн боловсролыг дэмжих хөтөлбөрийг иргэдийн хэрэгцээ, нийгмийн шинэчлэлийн шааардлагатай уялдуулан хэрэгжүүлнэ. 59 Албан бус насан туршийн боловсролын төв байгуулах Жилдээ НХХ, СТСХ БХ  
  33 3.1.3 Бага насны хүүхдийн хөгжлийн онцгойлон үзэж улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжин өдөр өнжүүлэх, асрах саатуулах  төвүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлж, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулна. 60 СӨБ-д хамрагдалтыг нэмэгдүүлэх Жилдээ НХХ БХ  
  61 Цэцэрлэгүүдийн сургалтын орчин, тоглоомын  хангамжийг  нэмэгдүүлэх ажлыг санхүүжүүлэх Жилдээ СТСХ БХ  
  62 100 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтанд оруулах /5-р хороонд/ Жилдээ СТСХ БХ  
  63 Гүн галуутай цогцолбор сургуулийн 3-р байранд их засвар хийж, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах Жилдээ НХХ, СТСХ БХ  
  34 3.1.4  Улсын, хувийн хөрөнгө орууллалтыг дэмжих замаар ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэгдүүлэн анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлнэ. 64 640 хүүхдийн суудалтай сургуулийн үйл ажиллагааг жигдрүүлэх, тохижилтийн ажлыг дуусгах Жилдээ НХХ БХ  
  35 3.1.5 Ерөнхий боловсролын сургуулиудыг бүрэн цахимжуулна. 65 Гүн галуутай, Боловсрол цогцолбор сургуулийг цахим хуудастай болгох Жилдээ НХХ БХ  
  36 3.1.6  Багш нарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэн боловсролын салбарын хөгжлийг дэмжинэ. 66 Багш нарыг зөөврийн компьютерээр хангах ажлыг үргэлжлүүлэх Жилдээ НХХ, СТСХ БХ  
  67 Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын олон хэлбэрийг нэвтрүүлэх  Жилдээ НХХ БХ  
  37 3.1.7  “IP-TV” утас, телевиз, интернетийн гурвалсан үйлчилгээг нэвтрүүлж гэр хорооллыг цахимжуулна. 68 Орон сууцны хороололд “IP-TV” утас, телевиз, интернетийн гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх Жилдээ ТХҮХ    
  38 3.1.8    Иргэдэд зориулсан “Цахим орчин”-г олноор байгуулна 69 Утасгүй интернетиййн орчинг нэмэгдүүлэх Жилдээ ЗХХ Хороод  
  39 3.1.9    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрах хөгжүүлэх үйлчилгээг онцгойлон үзэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж халамжийг нэмэгдүүлнэ.. 70 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн мэдээллийн сан бий болгох Жилдээ  НХХ ЭМН, АХороо, ӨЭМТ,НХҮХ, ХБИХ  
  71 Байнгын асаргаа шаардлагатай иргэдийн асран хамгаалагчдад шатчилсан сургалтыг зохион байгуулах Жилдээ НХХ НХҮХ, ЭМН  
  3.2 Нийтийн соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд:  
  40 3.2.1 Хотын соёлыг төлөвшүүлэх асуудлыг иргэдийн санаачлага, идэвх оролцоонд тулгуурлан хөгжүүлнэ.  72 Иргэдийн  нийтийн соёлыг дээшлүүлэх аливаа арга хэмжээг дэмжиж төрийн болон ТББ-тай хамтран ажиллах Жилдээ НХХТХҮХЗХХ, СТСХ Цагдаагийн хэлтэс, Замын цагдаа Соёлын ордон, БТСХ, ЕБС  
  73 Соёлын ордонг алслагдсан хороодын айл өрх, малчдад  үйлчлэх жижиг оврын автобустай болгох. Жилдээ СТСХ, НХХ Соёлын ордон  
  41 3.2.2 Дүүргийн номын санг шинэчлэн сайжруулж, бүрэн цахимжуулан гэр хороололд “Номын өргөө”  гэр номын сангийн үйлчилгээ бий болгоно. 74 Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын санг бүрэн цахимжуулах Жилдээ НХХ Соёлын ордон  
      75 Гэр хорооллын номын сангийн үйлчилгээг тогтмолжуулах Жилдээ ЗДТГ 5 дугаар хороо  
  42 3.2.3 Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтарсан хөрөнгө оруулалтыг дэмжих замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд чөлөөт цагаа өнгөрөөх зах зээлийн эрэлтэд нийцсэн нийтийн парк, музей, соёл амралтын цогцолбор барьж байгуулахыг дэмжинэ. 76 Соёл амралтын хүрээлэнгийн зураг төсвийг хийлгэх Жилдээ ТХҮХ, СТСХ ХААА  
  77 Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахад дэмжлэг үзүүлэх Жилдээ ТХҮХ ӨГХА  
  43 3.3.4 Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, орон нутгийн бизнес, бренд бүтээгдэхүүн,үйлчилгээг сурталчлах түшиц болгох бодлогыг хэрэгжүүлнэ. 78 Дүүрэгт аялал жуулчлалын салбар хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж батлуулах Жилдээ ТХҮХ ИТХ  
  ДӨРӨВ .БАГАНУУР ХОТЫН ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ИРГЭД  
  4.1. Иргэдийн амьдрах эрүүл орчин бүрдүүлэх хүрээнд:  
  44 4.1.1 “Эрүүл хот” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулна. 79 Эрүүл аюулгүй байдлын индексийн хангалтгүй үзүүлэлтүүдийг сайжруулах Жилдээ НХХ ИТХ, ХОРООД  
  45 4.1.2 Хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж буй үйлдвэрлэлийг орчин үеийн дэвшилтэт техник технологи ашиглуулж стандарт хангах бодлого хэрэгжүүлж, хяналтыг сайжруулна.  80 Хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж буй үйлдвэрлэлийн судалгаа гаргаж, хяналт тавин ажиллах  Жилдээ ТХҮХ МХХ  
  4.2. Эрүүл мэндийн боловсрол, үйлчилгээг сайжруулах хүрээнд:  
  46 4.2.1 Эрүүл мэндийн салбарыг өндөр технологийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаж эмч эмнэлэгийн ажиллагсдыг олон улсын түвшинд  сургаж чадваржуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. 81 Улсын Клиникийн Нэгдсэн  эмнэлгийн салбарыг Багануурт  байгуулах  ажлыг судлах Жилдээ НХХ ЭМН, Улсын 1-ртөв эмнэлэг  
  82 Бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинтай болгох Жилдээ НХХ ЭМН  
  47 4.2.2 Эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн өрхийн эмнэлэгийг түшиглэн чийрэгжүүлэлтийг төвүүд байгуулахыг дэмжинэ. 83 Суурь өвчтэй бага насны  хүүхдүүдийг эмчлэн эрүүлжүүлэх  сувилалын   ангийг цэцэрлэгт нээн ажиллуулах /насны ангилалаар/ Жилдээ НХХ, СТСХ Цэцэрлэгүүд  
  48 4.2.3 Эрүүл мэндийн сургалт сурталчилгааны төв байгуулан, эмнэлэгт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ. 84 Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн менежментийг боловсронгуй  болгох Жилдээ НХХ, ӨЭМТ НЭМГ, ЭМН  
  4.3.”Эрүүл чийрэг иргэдийн төлөө” зорилгын хүрээнд:  
  49 4.3.1    Нийтийн биеийн тамир, спортын мэргэжлийн байгууллагын менежментийг сайжруулж,хүний нөөцийг чадавхижуулна. 85 Дүүргийн “Нийтийн биеийн  тамир” дэд хөтөлбөрийг батлуулж, хэрэгжүүлэх 3 дугаар улиралд НХХ СТСХ  
  50 4.3.2 Нийтийн биеийн тамирыг дэмжиж, биеийн тамир спортоор хичээллэх байгууллага, хамт олон, өрх гэр бүлд эрүүл амьдралын орчин нөхцлийг бүрдүүлэхийг дэмжих цогц арга хэмжээ хэрэгжүүлж спортын төрлүүдийг жигд хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. 86  Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл, биеийн тамирын хамтлагуудын үйл ажиллагааг идэвхжүүлж  ажилтнуудыг хөдөлгөөний дутагдал, халдварт бус өвчнөөс урьдчилан  сэргийлэх арга хэмжээг тогтмолжуулах Жилдээ НХХ    
     
  51 4.3.3 Биеийн тамир, спортын тэмцээн, наадмын зохион байгуулалт, санхүүжилтийн тогтолцоог, спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих замаар боловсронгуй болгоно. 87 Дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын 6-р их наадам зохион байгуулах 2 -р улиралд НХХ СТСХ БТСХ  
  88 Иргэдийн спортын 3-р их наадам зохион байгуулах 9- 11-р сард НХХ СТСХ БТСХ хороод  
  ТАВ.АЮУЛГҮЙ  АМГАЛАН БАГАНУУР  ХОТЫН ИРГЭД  
  5.1 .Хотын аюулгүй байдлыг ханган, хэв журмыг сахиулах хүрээнд:  
  52 5.1.1 Архи тамхи худалдан борлуулахад тавих хяналтыг чангатгаж тэдгээрийн хэрэглээг үл тэвчих орчин ба соёлыг төлөвшүүлэн, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй эрүүл идэвхитэй амьдралын төлөөх клуб холбоо байгуулах иргэдийн санаачлагыг бодлогоор дэмжинэ. 89 Архи, тамхи  худалдан борлуулалтанд тавих хяналтыг чангатгах зорилгоор хяналтын нэгжүүдийн хамтын  үйл ажиллагааг идэвхижүүлэх. /хэсгийн байцаагч, эргүүлийн тогтмол хуваарь гарган мөрдөж ажиллах/ Жилдээ ЗХХ ЦХ, МХХ  
  90 Архи согтууруулах ундаа худалдаалах цэгүүдийн стандартын хяналтыг сайжруулж, бүрэн камержуулах Жилдээ ТХҮХ ЦХ, МХХ  
  91 “Амьдралын дасгалжуулагч” төслийг үргэлжлүүлэх Жилдээ НХХ ТББ  
  53 5.1.2 Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, “Хөршийн хамгаалалт” иргэдэд суурилсан амгалан тайван байдлын тогтолцоо бүрдүүлнэ. 92 Хороо бүрт “Хөршийн холбоо” байгуулж ажиллуулах Жилдээ НХХ Хороод  
  93 Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сурталчилгааг өргөжүүлж, илрүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх, зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэх Жилдээ НХХ ХГБХТ  
  54 5.1.3 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, батлан хамгаалах хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх ажлыг сайжруулж, гамшгаас хамгаалахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай зохион байгуулна. 94 Цэргийн тоо бүртгэлийг дүүргийн нутаг дэвсгэрийн ААНБ, хороодод явуулахДайчилгааны бэлтгэл нөөцийн сургалт, Ээлжит цэрэг татлага,Цэргийн дүйцүүлэх алба зэргийг зохион байгуулах Жилдээ ЦШ  Цэргийн ангиХороод

 

 
  95 Цагдаагийн хэлтсийг тоног төхөөрөмж, тусгай хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэх Жилдээ СТСХ ЦХ  
  96 Гамшгаас урьдчилан сэргийлэх, дуут дохиог дөрвөөс доошгүйг байгуулах Жилдээ ЗХХ ОБХ  
  97 Орон сууцны болон амины орон сууцны хороолол дотор хяналтын камер, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх Жилдээ ТХҮХ ЦХ  
  98 Захиргааны зөрчлийн хувь хэмжээг бууруулах Жилдээ ЗХХ ЦХ,Замын цагдаа  
  5.2 Иргэндээ ээлтэй эрүүл, аюулгүй, тохилог орчин бүрдүүлэх хүрээнд:  
  55 5.2.1 Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган зам, нийтийн үйлчилгээний газрууд гэр хороололд гэрэлтүүлэг аюулгүй байдлын хяналтын сүлжээ бий болгоно. 99 Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний зам, нийтийн үйлчилгээний газрууд, гэр хороололд гэрэлтүүлэг, аюулгүй байдлыг хангаж хяналтын камер байршуулах Жилдээ ТХҮХ Авто-Жим НӨҮГ  
  100 Нийтийн орон сууцны дээвэр засварлах Жилдээ ТХҮХ СӨХ  
  56 5.2.2  Тусгай зориулалтын зам, шат, хаалга, бие засах газруудыг байгуулах ажлыг дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийгмийн үйлчилгээг нэмэгдүүлэн ээлтэй орчин бий болгоно. 101 ААНБ-уудыг гадна болон дотоод орчны тохижилтын ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зориулалтын зам, гарцыг хийлгэх Жилдээ ТХҮХ Хороод  
  57 5.2.3 Хүүхдийн цэцэрлэг, нийтийн эзэмшлийн талбай дахь тоглоомын талбайнуудыг олон улсын стандартад нийцүүлнэ. 102 Цэцэрлэг, орон сууцны байрнуудын дунд хүүхдийн тоглоомын талбай шинээр байгуулах Жилдээ СТСХ, ТХҮХ ХААА, СӨХ  
         
  103 Цэцэрлэгүүдийн гаднах тоглоомын талбайг   шинэчлэх Жилдээ СТСХ, ТХҮХ ХААА  
  58 5.2.4 Нийтийн тээвэр болон хүүхдийн автобусны үйлчилгээг сайжруулна. 104 Нийтийн тээвэр болон хүүхдийн автобусны тоог нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах Жилдээ СТСХ, ТХҮХ ХААА, ТЗА    
  59 5.2.5  Ослыг тэглэх хөдөлгөөн, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 105 Ослыг тэглэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр орчин үеийн дэвшилтэт арга барилыг нэвтрүүлж эхлэх Жилдээ ЗХХ ХХ, МХХ  
  60 5.2.6  Гэр хороолол болон хорооллын доторх авто замыг засварлана, нийтийн тээврийн маршрутын шороон замыг хатуу хучилттай болгоно. 106 2,4,5-р хорооны нутаг дэвсгэр дэх авто зам барих ажлын зураг төсвийг хийлгэх санхүүжилтийг шийдвэрлэх Жилдээ СТСХ,ТХҮХ ХААА  
  107 Орон сууцны хороолол доторх авто замыг өргөтгөх, авто зогсоол нэмэгдүүлэх Жилдээ СТСХ, ТХҮХ ХААА  
  108 Дугуйн зам байгуулах Жилдээ ТХҮХ БНХК  
  5.3  Хөрс, ус, агаарын бохирлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд:  
  61 5.3.1 Гэр хорооллыг инженерийн шугамд холбох,  хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах бодлого хэрэгжүүлнэ. 109 Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг үргэлжлүүлэх Жилдээ СТСХ, ТХҮХ ХААА  
  110 Гэр хорооллын айл өрхүүдийг төслийн зуух хөтөлбөрт хамруулах ажлыг үргэлжлүүлэх Жилдээ ТХҮХ Хороод  
  62 5.3.2 Байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн ажлын менежментийг  сайжруулан иргэний нийгмийн байгууллага, иргэдийн нөхөрлөлтэй байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажиллах тогтолцоог шинэ шатанд гаргана. 111 30 га газрыг ойжуулах Жилдээ СТСХ, ТХҮХ ААНБ, Байгаль орчны байцаагч  
  112 Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг ААНБ-тай хамтран хавар, намрын хуурайшилтын улиралд зохион байгуулах Жилдээ ТХҮХ ОБХ  
  63 5.3.3  Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох төлөвлөгөө боловсруулан, дахин боловсруулах үйлдвэр байгуулах санаачлагыг дэмжинэ. 113 “Авто жим” НӨҮГ-т бүтцийн өөрчлөлт хийх Жилдээ СТСХ, ТХҮХ Авто жим НӨҮГ  
  64 5.3.4  Хэрлэн голыг хамгаалах хөдөлгөөн , хөтөлбөр хэрэгжүүлнэ. 114 Хэрлэн гол дагуу мод суулгац тарих, элс хайрганы хулгайтай тэмцэх Жилдээ ТХҮХ ХХ, Хэрлэн голын ай савыг хамгаалах захиргаа  
  115 Хэрлэн голын ай савыг хамгаалах захиргаатай хамтран гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах Жилдээ ТХҮХ ХХ, Хэрлэн голын ай савыг хамгаалах захиргаа  
  65 5.3.5  Хороолол доторх  ногоон байгууламжийн төлөвлөгөөг иргэдийн оролцоотой боловсруулан хэрэгжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын шинэ тогтолцоог нэвтрүүлж санал санаачлагыг дэмжиж урамшуулна.  116 Дүүргийн ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө боловсруулан батлуулж хэрэгжүүлж, эхлэх Жилдээ ТХҮХ ХААА  
  117 Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, түүний арчлалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор  ногоон байгууламжид ажиллах  цэцэрлэгч  бэлтгэж, ажиллуулах Жилдээ ТХҮХ Авто Жим НӨҮГ  
 

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР