Оюутнууд сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээлд хэрхэн хамрагдах вэ?

ТЭТГЭЛЭГ

  • бүтэн өнчин бакалаврын зэргийн суралцагч;
  • хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын зэргийн суралцагч;
  • хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын зэргийн нэг суралцагч;
  • хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн. 

Бүрдүүлэх материал

  1. 1.    тэтгэлэг хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан  өргөдөл; 
  2. 2.    сурлагын дүнгийн тодорхойлолт;  
  3. 3.    Иргэний үнэмлэх / хуулбар/
  4. 4.    Боловсролын үнэлгээний төвийн батламж (шинээр элсэгч);
  5. 5.    дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элссэнийг нотлох боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын эрхийн бичиг;
  6. 6.    Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа алдсан эсвэл хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцагч зэрэгтэй холбогдох бичиг баримт

ЗЭЭЛ

  • хагас өнчин суралцагч;
  • малчин өрхийн суралцагч;
  • өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;
  • гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагч.

Бүрдүүлэх материал

  1. 1.    зээл хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан  өргөдөл; 
  2. 2.    эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  3. 3.    бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  4. 4.    Боловсролын үнэлгээний төвийн батламж
  5. 5.    сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг;
  6. 6.    үргэлжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт
  7. 7.    Хагас өнчин, малчин өрх, амьжиргааны түвшин доогуур, гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан зэрэгтэй холбогдох бичиг баримт

 

8 сарын 20 хүртэл иргэдээс материал хурааж авна.

ЗД-ын тодорхойлолтыг 8 сарын 22-нд гаргаж өгч дуусгавар болно.