Хүүхдүүдийн гаргасан санал ажил хэрэг болоход анхаарах хэрэгтэй байна

Still0520_00000Энэ оны гуравдугаар сарын 13-ны өдөр шийдвэр гаргах төвшинд өсвөр насныхны оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй орчныг бий болгоход тэдний санал санаачлагыг тусгах зорилгоор “Танд хүргэх бидний үг” уулзалт хэлэлцүүлгийг ХГБХТ, ЗДТГ хамтран зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт ЕБС-ийн 140 сурагч оролцож 44 төрлийн санал, хүсэлт, санаачлага гаргасан бөгөөд эдгээр санал нэг бүрийг ажил хэрэг болгох үүднээс дүүргийн Засаг дарга холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өгөөд байсан. Still0520_00001Тэгвэл өгсөн үүрэг даалгавар хэр хэрэгжиж байгаа, хүүхдүүдийн саналыг байгууллага, холбогдох удирдлагууд хэрхэн шийдвэрлэсэнтэй танилцах, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцах зорилгоор өнөөдөр “Кофе уулзалт”-ыг ХГБХТөвөөс зохион байгууллаа. Улирал тутам “Танд хүргэх бидний үг” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулах зорилгыг Засаг даргын зүгээс тавьж байгаа бөгөөд уулзалтаас уулзалтын хооронд үр дүн гаргах ёстой

Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт холбогдлох 27 байгууллагын дарга удирдлагуудыг урьсан боловч “Гүн галуутай” цогцолбор сургууль, “Боловсрол цогцолбор сургууль, Боловсролын хэлтэс, БТСХ, Соёлын ордон, Эрүүл мэндийн нэгдэл, Мэргэжлитйн хяналтын хэлтэс зэрэг байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирээгүй. Дүүргийн Засаг даргаас иргэн таны Still0520_00002“Нэг саналыг нэг ажил” болгох зорилтыг тавьж байгаа учраас хүүхэд багачуудын саналыг хэрэгжүүлэхэд байгууллагууд, хэлтэс албадуудад идэвх санаачлагатай ажиллах хэрэгтэй байгааг хэлж байна.

Comments are closed.