БАГАНУУР ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

    Багануур дүүрэг 1980 оны 02 сарын 14 ны өдөр Багануурын район болон Монгол улсыг нүүрсээр хангах томоохон суурин газар болон байгуулагдсан түүхтэй. Тус дүүрэг нь  байгуулагдсанаасаа хойш 35 жилийн түүхэнд анх удаагаа “ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ” –тэй болж  байна. Багануур хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Барилга хот байгуулалтын яамнаас 2,1 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр “Арт констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2013 оны 8-р сард дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Хотын хөгжил, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг иргэд олон нийтээр хэлэлцүүлж санал авах ажлыг 8-р сарын 12-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Иймд  иргэд та бүхнийг “БАГАНУУР ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-т хүрэлцэн ирж саналаа өгөхийг  урьж байна.

Ирээдүйн хөгжилд иргэн таны оролцоо хамгаас чухал.

БАЙРШИЛ : ЗДТГ-ЫН 219ТООТ ХУРЛЫН ТАНХИМ
ХУГАЦАА: 2014ОНЫ 08САРЫН12 НЫ өДРИЙН 15:00 ЦАГТ

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.