Дүүргийн атарчидын анхдугаар зөвлөгөөн боллоо

CAM00054

Онгон зэлүүд талд орос ах нартай хамтран Монголчууд өөрсдөө гурил будаагаа тарих ажлыг эхлүүлснээс хойш 55 жил өнгөрчээ. Тэр үеийн залуус өнөөдөр азай буурал атарчид  болсон байна. Улсын хэмжээнд  200 орчим атарчид байдаг бол Багануур дүүрэгт 30 орчим иргэн амьдарч байдаг. Тэдгээр иргэдээ дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж болон ЗДТГ-ын ажлын албаныхан хүлээн авч уулзан анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Засаг дарга Б.Бямбадорж  улс орны тусгаар тогтнол хүнсний аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг та бүхний ажил хөдөлмөрийн ариун их буяныг мартах учиргүй эрхэм атарчид та бүхэн эрүүл энх  байж урт удаан наслан залуучууддаа мэдлэгээ  өвлүүлэн сургаарай  гэдгийг онцлон хэлж байлаа. Атарчидын анхдугаар зөвлөгөөнөөр газар тариалангийн салбарын түүх , ирээдүйн хөгжил болон дүүрэгтээ энэ салбарыг хэрхэн илүү хөгжүүлэх болон бусад сэдвээр ярилцлаа. Орхигдсон байсан тариаланчдыг хүлээн авч уулзуулсанд баяртай байгаагаа газар тариалангийн хөгжилд гар бие оролцож явсан ахмад тариаланчид хэлж байна.