Байгаль дэлхий хураа бидэнд харамгүй хайрлаж хүрээлэн буй ой мод ногоорон сайхан зун болж байгаа. Гэтэл байгалийн сайханд алжаалаа тайлан амарсаны хариу болгож зарим хүмүүс хогоо орхиод байгаль орчноо бохирдуулдаг үзэгдэл сүүлийн үед их гарах боллоо.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын
5.Хүлээсэн үүрэг хариуцлагын дагуу хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газар, гудамж талбай, үерийн далан суваг, гуу жалганд байгаа хог хаягдлыг цэвэрлэх, хог хаяж зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавьж, холбогдох байгууллага, этгээдэд мэдэгдэх, таслан зогсоох арга хэмжээ авах ажлуудыг шууд хариуцан зохион байгуулж, “Хог хаягдлын тухай” хуулийн 8.5 дахь заалтад заасан хог хаягдлын талаар баг, хорооны Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллах.
Амарч аялж байгаа хүмүүс аялж амраад буцахдаа хогоо цэвэрлээд эх дэлхийгээ цэвэрхэн байлгавал сайхан байна……