ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2014-07-28

 Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дүүргийн 2-р хороонд хүүхдийн тоглоомын талбай байгуулах БНД.ХААА-2014.19 дугаартай ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Үнийн санал ирүүлэх ажлын техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

 Үнийн саналыг 2014 оны 08 дугаар сар 05-ны өдрийн 11:00 цагаас өмнө  доорхи хаягаар ирүүлж бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.

 Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  08 дугаар сар 05-ны өдрийн 11:30 цагт нээнэ.

 Сонирхсон этгээд Багануур төрийн сан банк 200255009 тоот дансанд 50 000 /тавин мянга/-н төгрөгийг тушааж тендерийн баримт бичиг худалдан авч болох ба бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Хаяг: Багануур дүүрэг 1-р хороо Д.Нацагдоржийн гудамж, ЗДТГ-ын байр, Худалдан авах ажиллагааны алба, 103 тоот өрөө, мэргэжилтэн О.Мөнхгал

Утас: 7021-2102

Leave a Reply