Багануур дүүргийн Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цэвэрлэгээний үр дүн, чанар аюулгүй байдал, цаашид авах арга хэмжээний саналын талаар дүүргийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар асуудал оруулан хэлэлцүүллээ.

indexБагануур дүүргийн Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цэвэрлэгээний үр дүн, чанар аюулгүй байдал, цаашид авах арга хэмжээний саналын талаар дүүргийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар асуудал оруулан хэлэлцүүллээ. Зөвлөлийн хурлаас цэвэрлэх байгууламжийн барилгы байгууламжийн цооролт, шүүрэлтийг зогсоох засварын ажилд шаардагдах 50,0 сая төг-ийг дүүргийн 2014 оны төсвийн тодотголд тусгаж хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох, мэргэжлийн хяналтын хэлтсийн гаргасан шалгалтын дүнгийн мөрөөр ажил зохион байгуулах зэрэг шийдвэрийг гаргалаа. “Багануур-Ус” ОНӨААТҮГ-ын Цэвэрлэх байгууламжийн технологи хариуцсан инженерт мэргэжлийн зөвлөгөө өгч, дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн асуудлыг хэрэгжүүлэх арга зам, хаягдал бохир усны механик, биологийн, гуравдугаар шатны цэвэрлэгээний түвшинг нэмэгдүүлэх, Цэвэрлэх байгууламжийн технологийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, лабораторийг магадлан итгэмжлэлд хамруулах, Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьсан шаардлага, өгсөн зөвлөгөөг тухай бүр хэрэгжүүлэн ажиллах, 2014 оны сүүлийн хагас жилд хийх ажил, тавих хяналт зэрэг асуудлуудыг хамруулан ярилцаж, харилцан тохирох ажлыг тус байгууллагын холбогдох албан тушаалтнуудын хүрээнд зохион байгууллаа.

Leave a Reply