Тарваган тахал өвчнөөс сэргийлье

tarvaga 1ТАРВАГАН ТАХАЛ НЬ: Олон улсын дүрмээр зохицуулагддаг Yersinia pestis савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин бөгөөд богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, эрт оношилж зөв эмчлээгүй тохиолдолд богино хугацаанд хүндрэн үхэлд хүргэх аюултай өвчин юм. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь бүүрэгний ходоод, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг.

Тарваган тахал нь дараах замаар дамждаг:

  1. Шууд хавьтлын замаар: өвчилсөн амьтныг агнах, өвчих, арьс маханд хүрэлцэх явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед мөн өвчтнийг асрах, сувилах, халдварлагдсан эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцах, өвчтэй тарвага агнах, арьс өвчих мах эвдэхэд
  2. Дам халдварын замаар: тарваганы нүх, ичээ ухах, дошин дээр суух, амрах үед, болон мэрэгч амьтдын бөөс бүүргэнд хазуулсан үед
  3. Амьсгалын замаар: Нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар өвчилсөн хүнээс

4. Хоол боловсруулах замаар: өвчилсөн тарваганы махыг түүхий, шүүрхий идэх, түүхий эд /мах, цөс, хүн мах, арьс г.м/ болон дутуу боловсруулсан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх

         Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа нь хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног байна.

Тарвага, мэрэгчтэй харьцсаны дараа 6 хоногийн дотор дараах шинж тэмдэг илэрвэл Яаралтай эмчид ханд !

-Гэнэт өндөр халуурах.

-Толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх гэх мэт ерөнхий хордлогын шинжүүд илрэх.

-Гадна арьс салстаар халдвар авсан үед нян орсон хэсэгт улайж толбо гүвдрүү үүсэн, цусархаг шүүдэс бүхий цэврүү болох.

-Цээжээр өвдөж, амьсгаадах, цэртэй ханиалгах, цэр нь эхэн үедээ хөөсөрхөг, цусны судалтай гарч дараа нь цэвэр цусаар ханиалгах.

-Арьс, салстаар халдвар авсан тохиолдолд тэр хэсгийн булчирхай цочиж томрон эмзэглэн хөндүүрлэх.

 Аль ч хэлбэрийн үед биеийн ерөнхий байдал түргэн хугацаанд муудна.

           Тарваган тахлаар өвчлөхгүйн тулд:

1.Тарвага зурам агнахыг хориглох, түүнтэй харьцахгүй байх.

2.Хавх урьхиар барьсан,нохой зууж ирсэн тарвага нь тахлаар өвдсөн байх магадлал өндөртэйг анхаар.

3.Тарваганы ичээ, нүх ухаж, нүх дошны дэргэд сууж амрахгүй байх.

4.Тарваганы бүүрэгт хазуулахгүй байх.

5.Тарваган тахын голомттой нутгийн хүн ам болон тухайн нутагт зорчих иргэд, тарвага болон мэрэгч амьтдын түүхий эдийн үйлдвэр худалдаа эрхлэгчид тахлаас сэргийлэх вакцинд хамрагдах
7.Тарваганы түүхий мах хэрэглэхгүй байх.

8.Хүүхэд өсвөр үеийнхэнд энэ халдвараас сэргийлэх талаар анхааруул.

Хэрэв та тахлаар өвдсөн гэж сэжиглэж байгаа бол яаралтай эмчид хандаарай.

Тарваган тахал өвчинөөр  13-18 насны хүүхдүүд тарваган тахал өвчинд хамгийн их эрсдэлтэй байдгийг анхаар.

 

Урьдчилан сэргийлэлт:

1. Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээллэх.

2. Халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах.

3. Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх.

4. Тарвага агнах өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх.

5. Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, мэдэгдэх гэхдээ халдвар авсан байж болзошгүй өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах. Учир нь халдвар тархаж болзошгүй гэдгийг анхаарах нь зүйтэй юм.

Leave a Reply