Багануур дүүргийн худалдаа үйлчилгээний газруудад МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт, гүйцэтгэлийн хяналт шалгалт хийгдэж байна

hudaldaa zurag 1Багануур дүүргийн худалдаа үйлчилгээний газруудад МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт, гүйцэтгэлийн хяналт шалгалт хийгдэж байна. 2014.07.23-ны шалгалтаар зарим хүнсний дэлгүүрүүдэд элэгний нухаш, сүүтэй мөөхий, үзэмтэй өлзийтэй еэвэн, амтат боорцог зэрэг бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэсэн огноо байхгүй, мөөхий нь үйлдвэрлэсэн огноог тавьсан боловч хадгалах хугацааг заагаагүй байсан зэрэг хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчлүүд илэрсэн.

Leave a Reply