Тамхи ширхэглэн худалдаалж байна гэсэн иргэний гомдлын дагуу хяналт шалгалтыг 2014.07.23-ны өдөр 2 иргэний 2 хүнсний мухлагт хийж гүйцэтгэлээ.

tamhi 1Тамхи ширхэглэн худалдаалж байна гэсэн иргэний гомдлын дагуу хяналт шалгалтыг 2014.07.23-ны өдөр 2 иргэний 2 хүнсний мухлагт хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар тамхи ширхэглэн худалдаалж байсан, 21 нас хүрээгүй хүн тамхи худалдаалж байсан, гадна хэлбэрээрээ тамхин бүтээгдэхүүнтэй ижил төстэй буюу тамхин гаа худалдаалж байсан зэрэг зөрчлүүд илэрснийг газар дээр нь таслан зогсоож, ширхэглэн худалдаалж байсан тамхи, тамхин бүтээгдэхүүнтэй ижил төстэй буюу тамхи гааг хураан авч, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллалаа. Шалгалтанд хамрагдсан газруудад энэ хуулийн 5.2.1 /Иргэн, хуулийн этгээд нь тамхины хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэнийг тамхинаас гарахад бүх талын туслалцаа үзүүлэх, дам тамхидалтаас сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах үүрэгтэй/, 9.2 дахь /ААНБ хуульд заасан тамхины хяналтын үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журамд тусгаж, хэрэгжилтэнд хяналт тавина/, 11.2 дахь /ААНБ, тэдгээрийн салбар нэгжийн удирдлага энэ хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина/ заалтын хэрэгжилт хангалтгүй байна.

Leave a Reply