Зөвлөмж: Эрсдэл гэж юу вэ?

10455834_1433952846875348_3437025457154889763_nЗөвлөмж: Эрсдэл гэж юу вэ? Аюул нь хүн, байгаль, хүрээлэн байгаа орчин, эд хөрөнгө, үйлдвэрлэлд хор хөнөөл учруулж болох эх үүсвэр гэж тооцож болохуйц бүх зүйлсийг өөртөө агуулсан өргөн ойлголт юм. Аюулд өртсөний улмаас учирч болох золгүй тохиолдол, осол, ил болоод далд эдийн засгийн хохирол, эд хөрөнгө тоног төхөөрөмж, гэмтэх зэрэг бусад нөхөж баршгүй сөрөг үр дагаварт хүргэдэг.
Ажлын байрны эрсдэл гэж иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөл: ( Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиас )
ХУВИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ: Хувийн хамгаалах хэрэгслийг ажилтан албан хаагчдыг үйлдвэрлэлийн ба хортой зүйлээс хамгаалах буюу түүний нөлөөллийг бууруулах зориулалтаар хэрэглэнэ.Хамгаалах хэрэгсэл бүр нь баталсан норм, норматив-техникийн баримт бичигтэй, хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад, хүний бие махбодид нөлөөлөх орчны нөлөөллийг тохиромжтой болгох, хөдөлмөрийн хэвийн нөхцлийг хангасан байх шаардлагатай.
Хувь хүн болон түүний тодорхой эрхтэн системийг үйлдвэрлэлийн тохиромжгүй хүчин зүйлүүдээс хамгаалах зориулалтаар хэрэглэж байгаа тусгай хувцас, хэрэгслийг тусгай хамгаалах хэрэгсэл гэнэ. Тусгай хамгаалах хэрэгслийг эрхтэн системийг хамгаалах байдлаар дараахь ангид хуваана.
• Хамгаалах хэрэгсэл
• Ажлын тусгай хувцас хэрэгсэл
Хамгаалах хэрэгсэлд:
1. Толгой хамгаалах хэрэгсэл
2. Нүүр хамгаалах хэрэгсэл
3. Нүд хамгаалах хэрэгсэл
4. Амьсгалын эрхтэн хамгаалах хэрэгсэл
5. Сонсголын эрхтэн хамгаалах хэрэгсэл
6. Арьс салс хамгаалах хэрэгсэл
7. Өндрөөс унахаас хамгаалах хэрэгсэл
8. Эрхтэн тус бүрийг тусгаарлан хамгаалах хэрэгслүүд
Ажлын тусгай хувцас хэрэглэлд:
1. Ажлын тусгай хувцас
2. Гар хамгаалах хэрэгсэл
3. Тусгаарлагч костюм
4. Ажлын тусгай гутал
Техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ нь эхний ээлжинд хийгдэх бөгөөд эдгээр арга хэмжээ нь хүний эрүүл мэндий аваар ослоос найдвартай хамгаалж чадахгүй гэж үзсэн үед хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглэнэ.
Талбайн хамгаалалт/хамгаалалтын каск, үсний тор/
Хөлний хамгаалалт/улнаасаа болон дээрээсээ хамгаалалттай гутал/
Нүүр, нүдний хамгаалалт/чих бөглөх хөвөн, чихэвч, нүдний шил/
Амьсгалын замын хамгаалалт/маск, шүүх хэрэгсэл/
Биеийн хамгаалалт/хамгаалалтын бээлий, хувцас хормогч/
Унахаас хамгаалах хэрэгсэл/барьж авах ба тогтоох бус, уналт сааруулагч/
Хүйтэн болон цаг уураас хамгаалах хувцас
Барилгын талбайд ажиллаж байгаа хүмүүс нь хамгаалалтын дуулга малгай буюу каск өмсөх үүрэгтэй. Ажилчид инженер, техникийн ажилтнуудыг хамгаалалтын дуулга малгай, бусад шаардагдах хувийн хамгаалах хэрэгсэл авч хэрэглэхгүй бол ажилд гарахыг хориглоно.
Зөвлөмжийг хэрэгжүүлэн эрсдлээс сэргийлэн ажиллана уу.

10509489_1433952810208685_5554975981026686563_n

10488220_1433952773542022_3430832822336183033_n