Халдваргүйжүүлэлтийн ажлын явц байдалд хяналтыг хийлээ

10321041_1432630327007600_1849474195620166868_oБагануур дүүргийн хэмжээнд гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг таслан зогсоох зорилгоор Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Ариутгал, халдваргүйтгэл хийлгэх тухай” А/179 дүгээр захирамжийн дагуу 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд гэр хорооллын айл өрхийн бие засах газар, муу усны цооногт хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийн ажлын явц байдалд хяналтыг хийлээ.
Дүүргийн хэмжээнд 3087 газрын 3004 жорлон, 1445 бохир усны цооногт халдваргүйтгэл хийж, хамрагдвал зохих айлын 103%, бие засах газрын 105%, бохир усны цооногийн 112%-ийг хамруулан, 4444 кг хлорын шохой хэрэглэсэн байна. Халдваргүйтгэлийн үйл ажиллагаа, чанар явцад болон хийсэн айл өрхийг түүвэрлэн хяналт тавьж ажилласан ба хяналт шалгалтын явцад ноцтой зөрчил дутагдал илрээгүй болно. Хяналтын танилцуулгыг гарган дүүргийн Засаг даргад хүргүүллээ.

1979398_1432630273674272_1496127721636632395_o