Амьдралын дасгалжуулагч хөтөлбөрт хамрагдсан иргэн Д.Өөдөст гэр олголоо

1522272_656582864428853_3979785912408429451_nЗасаг даргын санаачлагаар “Амьдралын дасгалжуулагч” хөтөлбөрийг 2013 оны 12 дугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөрт нийтдээ 24 иргэн хамрагдсанаас өнөөдрийн байдлаар архинаас бүрэн татгалзсан 14 иргэн байна. Эдгээр иргэдийг бүтэн 7 сарын хугацаанд сэтгэл зүйн эмчилгээнд хамруулж, архины хордлогыг тайлсан бөгөөд улмаар хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт хамруулан ажлын байраар хангах ажлыг шат дараатай зохион байгууллаа. Амьдралын буруу хэв маягаасаа татгалзан амьдрал ауйгаа өөд татан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эдгээр иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх, олон нийтийн анхаарлыг энэ чиглэлд татаж архинаас татгалзаж байгаа иргэдэд туслах сэтгэлгээг төрүүлэх үүднээс дүүргийн Засаг дарга, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хамтран “Амьдралын дасгалжуулагч” хөтөлбөрт хамрагдсан Д.Өөдөст өргөө цагаан гэрийг энэ сарын 13-ны өдөр гардууллаа. 10394599_656582914428848_7256313133275274576_nБагануур дүүргийн хэмжээнд архины хамааралтай 150 гаруй иргэд байдаг гэсэн судалгаа байдаг. Архинд донтож, ажилгүй, орон гэргүй ах дүүгүй шахам болсон иргэд ч цөөнгүй. Тийм ч учраас дүүргийн Засаг даргын санаачлагаар “Амьдралын дасгалжуулагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл ЗДТГ зэрэг байгууллагууд хамтран ажилласан бол архинаас татгалзсан иргэдийн “Авто жим” НӨҮГ, “Багануур дулааны станц” ТӨХК зэрэг байгууллагууд ажлын байраар ханган ажиллаж байна. “Амьдралын дасгалжуулагч” хөтөлбөрт хамрагдаж буруу зуршлаасаа салсан иргэд нэгдэн архины хамааралтай, архинд донтсон өөрсөдтэйгөө ижил иргэдэд туслахаар “Амьдралын дасгалжуулагч” клубыг байгуулаад байгаа юм.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.