Хоол хүнсний хордлогогүй сайхан наадаарай.

10410542_666644146748428_1192926657434897234_nДулааны улирал эхэлж, баяр наадмын үеэр олон хүн цугларч, зориулалтын бус газар хоол унд үйлдвэрлэж, худалдаалахтай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, хувь хүний буруу хэрэглээнээс хамааран хоол, хүнстэй холбоотой хордлого, хордлогот халдварууд ихсэх хандлагатай байдаг билээ. Баяр наадмын үеэр хоол, хүнснийхээ хэрэглээг зөв сонгож, хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлэхийн тулд дараахь зөвлөмжийг хүргэж байна.
1. Импортоор ирж байгаа түүхийгээр хэрэглэдэг жимс, ногоог /Тухайлбал: өргөст хэмх, улаан лооль, алим, салатны навч гэх мэт/, аль болох хэрэглэхгүй байх. Хэрэглэх тохиолдолд сайтар угааж, болгож хэрэглэх,
2. Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн өндөг, торт, кекс, пирожин, кремт бүтээгдэхүүн, өндөг, өндөгтэй хоол, бүтээгдэхүүн, төрөл бүрийн салат, майонез, бэлэн хоол, дахин боловсруулахгүй хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа муудсан эсэхийг сайтар шалгаж, хадгалалт, тээвэрлэлт, худалдаалалтын нөхцөл зэргийг харж худалдан авч байх,
3. Мэргэжлийн байгууллагын шинжилгээ, дүгнэлт, баталгаажилт хийлгэсэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших,
4. Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх,
5. Зөвшөөрөлгүй газраас гар дээрээс хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх,
6. Түүхий сүү, ус, өнгөт ундаа хэрэглэхгүй байх
7. Хэзээ хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй нэр хаяггүй, үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалах хугацаа, нөхцөл, тодорхойгүй, хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх. Торт тортон бүтээгдэхүүн нь 48-72 цагийн хадгалах хугацаатай байдаг учраас УБ хотоос зориулалтын бус тээврээр тээвэрлэж ирсэн үйлдвэрлэсэн он сар өдөр бичигдээгүй торт, тортон бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг сануулж байна.
8. Тухайн хүнсний бүтээгдэхүүний савлалт, хадгалалт, тээвэрлэлтэнд анхаарч, хөргөгч, хөлдөөгчинд хадгалж буй эсэхийг анхаарах
9. Хоол идэхийн өмнө гараа савандаж сайтар угааж хэвших

10378943_1428736057397027_6392608915160419929_n

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.