Лабораторийн итгэмжлэлээ 4 жилээр сунгууллаа

logoХэлтсийн лаборатори нь 2008 онд анх удаа “Итгэмжлэгдсэн лаборатори” болох шалгуур үзүүлэлтийг хангаж итгэмжлэгдсэн лабораторийн эрхийн гэрчилгээгээ 3 жилийн хугацаатай 91%-ийн чадамжтай авч байсан бол 2011 онд стандартын чанарын үзүүлэлтээ 91%-иас 95.7%-тай болгон ахиулж 3 жилээр авсан. 2014 оны 6-р сарын 9-нд СХЗГ-ын Итгэмжлэлийн техникийн хорооны хурлаар, 2014 оны 06-р сарын 12-ны өдөр СХЗГ-ын Удирдлагын зөвлөлийн хурлаар тус тус орж лабораторийн итгэмжлэлээ 4 жилийн хугацаатай 97,1%-ийн чадамжтайгаар сунгууллаа. Бидэнд итгэл үзүүлэн ажлыг маань дэмжсэн СХЗГ, хэлтсийн лабораторийн нийт ажилтнууддаа баярлалаа. Ажлын их амжилт хүсье.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.