АЖИЛЛАСАН ЖИЛ,ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТООЦОХ БҮРТГЭЛ ДАХИН ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Нөхөн даатгалХугацаа:2014 оны 08 сарын 01 өдөр хүртэл тул та амжиж бүртгүүлээрэй

Бүрдүүлэх бичиг баримт:

1.Хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрний бүх бичилттэй хэсгийн хуулбар

2.Иргэний үнэмлэхний хуулбар

3.Хорооны тодорхойлолт /одоо оршин суугаа хорооноосоо 1990-2000 оны хооронд аль аль жил,сард ажилгүй байсныг тодорхойлсон тодорхойлолт/

4.Сургууль төгссөн гэрчилгээ

5. 1990-2000 оны хооронд цэрэгт явсан хүн байвал цэргийн батлах,цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбараа материалдаа хавсаргана.Алга болсон байхгүй хүмүүс нь лавлагаа авч ирсэн байна.Дотоодын цэргийн ангид бол Батлан хамгаалах яамны архиваас,хилийн цэргийн ангид алба хаасан бол Хил хамгаалах ерөнхий газрын архиваас лавлагаа авна.

6.Цагдаагийн ерөнхий газрын ЗУГ-т лавлагааны төлбөр 500 төгрөг тушаасан баримт Төрийн сан банк дансны дугаар – 900012034 аль ч банкинд төлж болно.

7.Гар өргөдөл А4 цаасан дээр

Толгой – Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргах нь: гэж хаяглаад

Тухайн хүн 1990-2000 оны хооронд аль аль жил,саруудад ажилгүй байсанаа маш дэлгэрэнгүй бичсэн байна.

Мөн 2012.11.15 –аас 2013.09.30 хүртэл ажилласан жил,тэтгэврийн даатгалын шимтгэлийн бүртгэл явагдаж байхад ямар хүндэтгэх шалтгааны улмаас хоцорсноо өргөдөл дээрээ тодорхой бичсэн байх.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.