Үер, усны аюулаас хэрхэн сэргийлэх вэ?

10450222_1426465354290764_8701523224171901887_o

Хэрлэн голын эргээр амарч зугаалж яваад усанд живэх, осолдох тохиолдол гарч байгаа тул иргэд, аж ахуйн нэгжид үер усны аюулаас өөрсдийгөө хамгаалахыг зөвлөж байна.
Үер, усны аюулаас хэрхэн сэргийлэх вэ?
Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,
Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрил, гуу жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх, үерийн аюултай бүс нутгаас нүүх
Үер усны аюулаас хамгаалах далан, суваг шуудуу, хашлага барих, сайжруулах
Үер усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
Чухал баримт бичиг, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах, өндөр хүчдэл, цахилгааны шугаман дор гэр, сууцаа барихгүй байх
Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ?
Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах (гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, тогоо хөмрөх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах гэх мэт)
Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах
Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөг газар гарч тэндээ хүлээх, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах
Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах
Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх гэх мэт/
Иргэн, аж ахуйн нэгж байгууллага та бүхэн зөвлөмжийг хэрэгжүүлэн аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж хамтран ажиллахыг зөвлөж байна.

10272601_1426466280957338_2033431064649783583_o

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.