СЭРЭМЖЛҮҮЛЭГ!

Ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс болгоомжил! Халуун дулааны улиралд хоол, хүнсний зүйлийг ялангуяа түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилт, дүгнэлтгүйгээр ил задгай, зориулалтын бус нөхцөлд худалдан борлуулах явдал гарч байна. Энэ нь хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархахаас гадна таны эрүүл мэнд, амь насанд аюултай юм. Иймд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, ил задгай орчинд үйлдвэрлэж, худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг хэрэглэгч та бүхэнд анхааруулж, дараах зүйлийг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Үүнд:
1. Уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн болох мах, өндөг, кекс, рулет, бялуу, хиам, майонез зэрэг түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүнийг хөргүүргүй ил задгай нөхцөлд борлуулж байвал;
2. Ил задгай худалдаалагдаж буй мал амьтны чанасан мах, хорхог, шорлог;
3. Айраг, квас, ундаа худалдаалах цэгүүд нь зориулалтын шилэн аяга угаах төхөөрөмжгүйгээс аягыг түмпэнтэй усанд зайлаад л үйлчилж байвал;
4. Жимс, хүнсний ногоо нь гэмтэж шалбарсан, зүсэгдсэн, хөгцөрсөн бол;
5. Сүү, айраг, таргийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд, зориулалтын бус тээврийн хэрэгслэлээр ил задгай тээвэрлэж, зориулалтын хутгуураар хутгаагүй, худалдан авагчийн савнаас эргүүлэн юүлэх, худалдан авагчийн савыг уг бүтээгдэхүүн дээр барьж савласан бол битгий худалдан аваарай.

10269170_1426467057623927_5884472264375312209_o

1888922_1426467470957219_7709051909300336270_o

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.