Улаанбаатар марафоны үед гүйлтийн зам дагуу 5 цэгт Яаралтай тусламжийн цэг байгуулна

Нийслэлийн 375 жилийн ойд зориулан энэ жил анх удаа Улаанбаатар хотноо 30 000 хүн оролцох “Улаанбаатар марафон”-ыг 2014 оны 6 сарын 7-нд 09.00 цагаас зохион байгуулах гэж байна.
Тус марафон гүйлтийн тэмцээнд монголын шилдэг тамирчдаас гадна олон улсад чансаа өндөрт эрэмблэгддэг дэлхийн шилдгүүд оролцохоор бүртгүүлээд байна. Тухайлбал:1992 оны Барселоны олимпийн аварга, 1994 оны Хирошимагийн азийн наадмын аварга, Солонгосын нийтийн биеийн тамир, спортын хорооны марафоны дасгалжуулагч Хванг Ёнг Жо, 2010 оны Хятадын Гуан Жоу хотод болсон Азийн наадмын марафон гүйлтийн мөнгөн медальтай, марафон гүйлтийн амжилт нь 2 цаг 10 мин 51 сек, хагас марафон нь 1 цаг 2 мин 17 сек, 2011 оны дэлхийн аваргад оролцож байсан Яамамото Ёшихиро, Хагас марафоны тамирчин, Марафон гүйлтийн амжилт нь 2 цаг 13 мин 22 сек, хагас марафон 1 цаг 02 мин 03 сек, 2005 оны хагас марафон гүйлтийн дэлхийн аваргад оролцож байсан Ито Коичи Япон улсын марафоны шигшээ багийн дасгалжуулагч тамирчдын хамт оролцоно.
Улаанбаатар марафонд:
Сонирхогчдын гүйлт:
17 нас хүртэл          4000м /зөвхөн сонирхогчид/
18-35 нас                 5000 м /зөвхөн сонирхогчид/
36-49 нас                  8000м /зөвхөн сонирхогчид/
50-иас дээш нас      4000м /зөвхөн сонирхогчид/
Хагас, бүтэн марафон гүйлт:
18-аас дээш нас     21095 м, 42190м зайд зөвхөн гүйлтээр хичээллэгчид оролцох юм.  Мөн гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1500 метрийн уралдаан болно.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Улаанбаатар марафон”-ы үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг НЭМГ-ын харьяа байгууллагууд, өрхийн эрүүл мэндийн төвүүд батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулна.p18pg3keu61albr5kiua1muo14aq1

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.