Өнөөдөр Дүүргийн Онцгой Комисс хуралдлаа.

Дүүргийн онцгой комиссын хуралдаанаар дараах хоёр асуудлыг авч хэлэлцлээ.

  1. Дүүргийн газар нутагт харъяалагдах Эрги бүрги амралтын газрын орчим голын усанд 6 сарын 1-ний өдөр 18 настай Т гэгч иргэн осолдож одоог хүртэл олдоогүй байгаа ба Дүүргийн Онцгой байдлын алба эрлийн ажлыг одоог хүртэл үргэлжлүүлэн хийж байгаа юм байна. Энэхүү үйл явдалтай холбогдуулан тодорхойгүй хугацаагаар гол ус орчмын зугаалга бол 10330299_304728856370853_7794030583475522811_nон амралтын газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор болсныг албан ёсоор мэдэгдлээ. Мөн иргэдийг гол усны үер аюулаас болгоомжтой байхыг Дүүргийн онцгой байдлын албанаас анхааруулж байна.
  2. Дүүргийн хэмжээнд халуун усны хэрэглээг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байгаа. Энэхүү асуудал нь Багануур-Ус Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон Багануур Дулааны Станц ТӨХКомпани хоорондын өрийн асуудал байгаатай холбоотойг Багануур-Ус Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Ш.Жаргалсайхан болон Багануур Дулааны Станц ТӨХКомпаний  гүйцэтгэх захирал Б.Жаргалсайхан нар Дүүргийн Онцгой комиссын дарга буюу Засаг дарга М.Гончигжав болон Онцгой комиссын гишүүдэд мэдэгдлээ. Гэсэн хэдий ч халуун усны хэрэглээг хязгаарласнаар энэ асуудал шийдэгдэхгүй, иргэдийг хохироохгүйн тулд халуун усны хэрэглээг хэвийн үйл ажиллагаанд оруулахыг Дүүргийн Онцгой комиссын дарга буюу Засаг дарга М.Гончигжав албан ёсоор зохих удирдлагуудад даалгалаа. Тэгэхээр 6 сарын 4-ний өдрөөс иргэд бид халуун устай золгох нь.