Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Алдарт эх”-ийн одон гардууллаа

10363111_649447235142416_5493052922428614431_n

Жил бүрийн 6 дугаар сарын нэгний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Алдарт эх”-ийн одон олгодог билээ. 2014 онд Багануур дүүргийн 7 ээж “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одонгоор, 52 ээж хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдахаар Ерөнхийлөгчийн зарлиг гарч энэ дагуу дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид болон хороодын дарга нар одонг гардуулан өглөө. Ёслолын үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг дарга М.Гончигжав үг хэлсэн бөгөөд тэрээрр ээжүүд эхчүүдийн улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан үнэтэй хувь нэмрийг мартах учиргүйг онцлоод дүүргийнхээ нийт эмэгтэйчүүд ээжүүд, хүүхдүүддээ баярын мэндчилгээ дэвшүүллээ. Дашрамд дурдахад “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах” тухай хуульд 2011 онд нэмэлт өөрчлөлт орсноор дөрвөн хүүхэд төрүүлсэн эх “Алдарт эх”-ийн хоёрдугаар, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол нэгдүгээр зэргийн одон олгодог болсон.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.