Алслагдсан хорооны багачууд бүгдээрээ бэлэгтэй

10418155_649566571797149_2434613470440091724_nДүүргийн төвөөс 17 километр алслагдсан хоёрдугаар хорооны хүүхдүүдэд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бэлэг гардууллаа. 2013 оноос эхлэн дүүргийн Засаг даргын санаачлагаар энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн бөгөөд хүүхдийн төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарласан байгууллагууд энэхүү үйлст нэгддэг. Өнөөдөр дүүргийн Засаг дарга М.Гончигжав, ЗДТГ-ын дарга С.Энхбаатар, Засаг даргын зөвлөх Б.Батбилэг, “Дүүрэн чандмань” мал эмнэлгийн захирал н.Гэрэлттөр болон “Багануур эсгий” ХХК-ний захирал н.Жамбалдорж нар хоёрдугаар хорооны хүүхдүүдэд бэлэг гардуулж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Дүүргийн төвөөс алслагдсан энэхүү хорооны хүүхдүүдийн нийгмийн хамгаалалыг сайжруулах, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэр чиглэлээр дүүргийн ЗДТГ-аас байнга анхааран ажилладаг. Хоёрдугаар хорооноос ЕБС-д суралцдаг хүүхдүүд дүүрэгтээ хамгийн анх сургуулийн автобустай болсон гэдгийг та бүхэн мэдэх бизээ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.