Багануур дүүргийн хүүхдийн “Тэмүүлэл” зуслангийн үйл ажиллагаанд урьдчилсан хяналтыг хийлээ.

logoХүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан Багануур дүүргийн Хүүхэд хөгжлийн төвийн хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын хэлтэс, Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Хүүхэд хөгжлийн төвтэй хамтран Багануур дүүргийн хүүхдийн “Тэмүүлэл” зуслангийн үйл ажиллагаанд урьдчилсан хяналтыг хийлээ.

Зуслангийн үйл ажиллагааг 2014 оны 06-р сарын 15-наас эхлүүлэхээр бэлтгэл ажил, засвар үйлчилгээ хийгдэж байна. Тохижилтын ажилд “Багануур” ХК, ШШГА-ны хорих анги, барилгын компани, бусад аж ахуйн нэгжүүд оролцож, зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна.

Хяналтын явцад  “Хүүхдийн зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцлийг шалгах хяналтын  хуудас”-аар шалгаж, эрсдэлийг үнэлгээг тогтоож,  мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн байна. Хүүхдийн эрүүл ахуй, орчны тохжилт аюулгүй байдлыг хангуулах талаар улсын байцаагчийн зөвлөмжийг гарган хүргүүллээ.

НМХГ-ЫН БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ХЭЛТЭС

Leave a Reply