Татварын Ерөнхий Газраас сургалт зохион байгууллаа.

Picture 115

“ Татварын цахим мэдээллийн систем “ сэдвээр Татварын Ерөнхий Газрын мэдээлэл технологийн төвийн татварын улсын ахлах байцаагч Д.Энхтуяа, Нийслэлийн Татварын Газрын татвар төлөгчтэй үйлчлэх хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Д.Зулгэрэл нар 05 сарын 26-ны өдөр 10.00, 14.00,16.00 цагт, 05 сарын 27-ны өдөр 09.00, 11.00, 15.00 цагт дүүрэгт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Азийн сан хяналт тавьж ажиллаа. Энэ өдрүүдэд сургалтанд 245 аж ахуйн нэгжийн захирал, нягтлан бодогч нар хамрагдаж, өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авлаа. Мөн татварын улсын /ахлах/ байцаагч, татвар хураагч нарт 5 цагийн сургалт зохион байгуулж,бүх байцаагч ,хураагч нар хамрагдалаа. Энэ сургалт татвар төлөгчдийн болон татварын байцаагчийн хувьд нэлээд үр дүнтэй сургалт боллоо.

Leave a Reply