Эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг хангуулах зөвлөмж

logoЭх үрсийн баяр болохтой холбогдуулан дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохдоо дараахи зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай.

НЭГ.Үйлчилгээ явуулах горим

1.1. Зөвхөн лабораторийн шинжилгээний дүгнэлт, баталгаажилттай хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, худалдан авахыг зөвлөмж болгож, холбогдох бичиг баримтыг үндэслэн зөвшөөрөл олгох шаардлагатай байна. Энэ нь гэдэсний халдвар, хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлэх, хэрэглэгчийн эрүүл аюулгүй хүнсээр хангагдах нөхцлийг бүрдүүлэх гол чухал асуудал юм.

1.2. Баярын үеэр хувь хүмүүс, иргэд үйлчилгээ эрхлэх хүсэлтэй байдаг тул үйлчилгээ эрхлэгчдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, эрүүл гэдгийг нотолсон эрүүл мэндийн  үзлэгийн дэвтрийг үндэслэн зөвшөөрөл олгох,

1.3. Хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу зөв хадгалах, худалдаалах нөхцлийг хангахуйц тоног төхөөрөмж, сав суулгатай байх, ялангуяа хөргөх төхөөрөмж, хоолоор үйлчлэх газрууд нь сүүдрэвчтэй байх

1.4. Хоол хүнсний бүтээгдэхүүнийг худалдах, олгохдоо баглаа, боодол, нэг удаагийн аяга, таваг, халбага, сэрээ зэрэг шаардлагатай үйлчилгээний багаж хэрэгслийг хүрэлцхүйц хэмжээгээр бэлтгэн, хаягдал сав баглааг хийх хогийн савтай байх

1.5. Бараа бүтээгдэхүүн хоолны зүйлийг худалдаалахад шаардлагатай хавчаар, хутгуур, хэмжүүр, бусад багаж хэрэглэлийг бүрдүүлж ажиллах

1.6. Хоол үйлдвэрлэл явуулах  цэгт гар угаах нөхцлийг бүрдүүлсэн байх

ХОЁР. Тоглоомын үйлчилгээ

2.1.Хүүхдийн тоглоомыг үйлдвэрлэсэн газар, хадгалалтын байдалд анхаарлаа хандуулах

2.2.Тоглоомын үйлдвэрлэл загварыг дэлгэрэнгүйгээр авчирч, заавар мэдээллийг тодорхой гаргасан байх

2.3.Шошгонд тоглоомын нэр, үйлдвэрлэсэн хаягыг үнэн зөв тусгасан байх.
Европын орнуудын СЕ тэмдэглэгээтэй эсвэл тухайн орны чанарын шаардлагыг хангасан гэсэн тэмдэглэл, анхааруулга, зааварчилгатай байх

2.4.Тоглоомын дээрхи тэмдэг, тэмдэглэгээ унших, ойлгоход хялбар, хэрвээ тоглоомон дээр тэмдэглэгээ хийх боломжгүй гадаргуутай, жижиг байх тохиолдолд дагалдах шошго, шаардлага хангасан нэр хаяг, тэмдэгтэй байх ёстой.

            2.5.Тоглоомын нэр, хаяг, зааварчилга, импортлогчийн нэр, он сарыг хэрэглэгчид ойлгохуйц хэл дээр бичиж тэмдэглэсэн байх.

2.6.Тоглоомон бүтээгдэхүүний дамжлага бүрт эрсдлийн болон аюулын зэргийн үнэлгээ хийсэн байх, тухай бүрт холбогдох дүрэм журмын талаар нарийн сайн ойлголттой болсон байх

2.7.Импортлогч үйлдвэр болон бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй байх, зайлшгүй шаардлагатай анхааруулга, мэдээлэл, зааварчилгааг зах зээлд оруулж ирэхээсээ өмнө тодруулж мэдсэн байх

2.8.Оруулж ирсэн тоглоомныхоо бүх сорил, чанарын баталгааны үйл явцын талаар ойлголт, мэдээлэлтэй байх, энэ нь зохих сорил/ тест/-оор баталгаажсан байх, шаардлагатай бол бүтээгдэхүүнийг зөв сорил /тест/-оор туршилт хийж тодорхойлох

ГУРАВ.Хориглох зүйл

  1. Түргэн гэмтэх бүтээгдэхүүн ялангуяа майонез, өндөг, крем, хиам буюу түүнийг оролцуулсан бүтээгдэхүүн худалдаалах
  2. Шорлог, шарсан мах, хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заагдсанаас өөр байрлалд үйлдвэрлэх, зохих зөвшөөрөлгүйгээр худалдах
  3. Бүх төрлийн сугалаа, хонжвор зохион байгуулах
  4. Тоглоомын үйлдвэрлэлийн заавар мэдээлэл тодорхой бус, оруулж ирсэн тоглоомныхоо бүх сорил, чанарын баталгааны үйл явцын талаар ойлголт, мэдээлэлтэй байхгүй, зохих сорил/ тест/-оор баталгаажаагүй тоглоомоор тоглуулах
    1. Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахуйц төрөл бүрийн тоглоом, ялангуяа усан завь, хамгаалалт бэхэлгээгүй хийлдэг тоглоом дээр хүүхдийг тоглуулах зэрэг үйлчилгээг хориглох, хүүхдүүдээ эрсдэлд орохоос сэргийлэх.

 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН  ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Leave a Reply