Хүнсний худалдаа, үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд хүргэх зөвлөмж

logoЭх үрсийн баяр болохтой холбогдуулан дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

1. Зөвхөн лабораторийн шинжилгээний дүгнэлт, баталгаажилттай хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, худалдан авахыг зөвлөж байна. Энэ нь гэдэсний халдвар, хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлэх, хэрэглэгчийн эрүүл аюулгүй хүнсээр хангагдах нөхцлийг бүрдүүлэх гол чухал асуудал юм.

Хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлэх арга зам:

  • Гар дээрээс ил задгай худалдаалж буй түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн /хоол хүнс, хиам, өндөг, майонез, бялуу, нөөшилсөн бүтээгдэхүүн, хүүхдийн баярын бэлэг/-ийг худалдан авахгүй байх
  • Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
  • Дахин боловсруулалт хийгдэхгүй, уут савгүй, ширхгээр худалдаалж байгаа /нарийн боов, жигнэмэг, бохь, шоколад, чихэр/ бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх
  • Үйлдвэрлэгчийн хаяг, бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноо бичигдээгүй, хаяг шошго нь тодорхойгүй болон Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон бүтээгдэхүүний шинжилгээний дүгнэлтгүй хүнсийг худалдан авахгүй байх
  • Баар, зоогийн газар, хоолны газраар үйлчлүүлэхдээ бэлэн хоолны амт чанар, өнгө үзэмжийг мэдрэхүйгээр сайтар үнэлэн, шаардлага хангахгүй тохиолдолд үйлчлүүлэхгүй байх
  • Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хяналтын хэлтэст яаралтай хандах хэрэгтэй.

2.   Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах, таатай орчныг бүрдүүлэх ерөнхий орчин зүйн төлөв байдал сайжрах зорилтын хүрээнд хог хаягдлыг зориулалтын саванд хийх, хог хаягдлыг цуглуулах, зайлуулах талаар мэргэжлийн байгууллагатай гэрээ хийн ажиллах, хоггүй, цэвэр орчинг бүрдүүлэхэд байнга анхаарч ажиллах

  • Баярын үеэр хүүхдийн хөдөлгөөн ихсэх тул аж ахуй нэгж, байгууллага, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэд та бүхэн гадна үүд, шатандаа гулгаанаас хамгаалсан хамгаалалт зөөлөвч, гишгүүр хийх, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх

3. Хүүхдийн төрөл бүрийн ил талбай дээрх тоглоомны аюулгүй байдлыг хангуулах

 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН  ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Leave a Reply