“Өсвөр насны хүүхдүүдийг хүчирхийллээс сэргийлье” уриан бүх нийтийн гүйлт боллоо

1969175_1416242801985776_7726212803302615346_n“Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”- ийн хүрээнд 2014 оны 5-р сарын 17-ны өдөр Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн нэгдэл, Биеийн тамир спортын хороо, дүүргийн Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран “Өсвөр насны хүүхдүүдийг хүчирхийллээс сэргийлье” уриан дор дүүргийн бүх нийтийн гүйлтийг зохион байгууллаа. Бүх нийтийн гүйлтэнд дүүргийн 38 байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид болон 831 иргэн, “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 650 сурагч оролцлоо. Бүх нийтийн гүйлтийн үеэр  “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 6-9-р ангийн 100 охин “Охид хүүхэлдэй биш” зохиомжит бүжгийг бүжиглэн өсвөр насны хүүхдүүдийг хүчирхийллээс сэргийлэх уриалгыг гаргалаа. 10298775_1416242961985760_4971758731240756394_nМөн энэ үеэр байгууллага аж ахуйн нэгжүүдийн нийтийн биеийн тамир спортыг түгээн дэлгэрүүүлэх чиглэлээр хийсэн ажлыг дүгнэж биеийн тамир, спортыг дэмжигч байгууллагаар Улсын тэргүүний 142-р цэцэрлэгийг шалгаруулан шагнаж урамшуулав. Гүйлтийн үеэр шилдэг гүйгчийн тэмцээн зохион байгуулсан бөгөөд эрэгтэйчүүдээс 1-р байрт 4 дүгээр хорооны иргэн Д. Мандал, 2-р байрт ЭМН-ийн сайн дурын идэвхтэй Ryan, 3-р байрт “Автожим” НӨҮГ-ын ажилтан Б. Ганхүү нар шалгарсан бол эмэгтэйчүүдээс 1-р байрт Голомт банкны ажилтан О. Анхжаргал, 2-р байрт “Автожим” НӨҮГ-ын ажилтан П. Наранцэцэг, 3-р байрт Цагдаагийн хэлтсийн ажилтан н.Энхцэцэг нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Бүх нийтийн гүйлтэд оролцогсдод дүүргийн эмийн сангууд, өрхийн эрүүл мэндийн төвүүд витаминжуулах ажлыг зохион байгууллаа.