СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2014-05-12
Сонгон  шалгаруулалтын нэр: Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны засварын ажил
Сонгон шалгаруулалтын дугаар: БНД.СШ-02

 Багануур дүүргийн Засаг даргын тамгын газар эрх бүхий сонгон шалгаруулалтанд оролцогчдоос Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны засварын ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон  шалгаруулалтад оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж нь 300,000,000 төгрөгөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ижил төстэй ажлын төсөвт өртөг 200,000,000-иас багагүй байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.1, 2.1.2, 2.2.2,

Материалыг 2014 оны 5-р сарын 19-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 5-р сарын 19-ний өдрийн,17 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Багануур дүүрэг 1-р хороо Д.Нацагдоржийн талбай ЗДТГ-ын байр Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн 214 тоот өрөө Б.Уранжаргал   утас7021-3755, 91016111