ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮДЭЭР ХИЙГДСЭН АЖИЛ

20140508_160128

2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “ Татвар төлөгч танд баярлалаа ” сэдвийн дор тэмдэглэж байгаа татвар төлөгчдийн өдрүүдээр  Сүлжээ худалдааны төв, Хэрлэн худалдааны төв, хүнсний шинэ захуудад  185 татвар төлөгч иргэнийг хамруулж, иргэний тэмдгийг сурталчилж, гарын авлага брошурыг тараан үйлчилгээ үзүүллээ.

Татвар төлөгчдийн дунд боулингийн бооцоот  тэмцээнийг зохион байгуулж, тэмцээнд 21 багийн 42 тамирчид авхаалж самбаагаа сорьсоноор :

1-р байрт Наран цахиур ХХК -ийн  Цахиур баг    624 оноогоор

2-р байрт Хушинга хайрхан ХХК-ийн  Хушинга хайрхан баг  583 оноогоор

3-р байрт Багануур  зүүн өмнөд бүсийн цахилгаан сүлжээ ТӨХК-ийн Smart баг 542 оноогоор тус тус байр эзэлсэн байна.