ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮДЭЭР ХИЙГДСЭН АЖИЛ

1 064

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг татвар төлөгчдийн өдрүүдийг 2014 онд “ Татвар төлөгч танд баярлалаа ” уриан дор 5 сарын 05-наас 5 сарын 09-ны өдрүүдэд зохион байгуулж ажилласан.

Татвар төлөгчдийн өдрүүдийг нээж  хэлтсийн дарга Ц.Гэрэлцэцэг орон нутгийн телевизээр үг хэллээ.

Ажлын байраар үйлчлүүлсэн татвар төлөгчдөд  санал асуулгын хуудас бөглүүлж, сугалаа сугалуулж, зөвлөгөө өгч үйлчилгээ үзүүллээ.

 

2014 оны 05 дугаар сарын 05-аас 06-ны өдрүүдэд шинээр байгуулагдсан 30  аж ахуйн нэгжийн ажлын байраар сургалт сурталчилгаа хийж, уг сурталчилгаанд 292  татвар төлөгч хамрагдсан байна.

Хамт олноо хошуучлан татвараа хуулийн хугацаанд нь  төлдөг тэргүүний татвар төлөгч  29 иргэний ажлын байраар очиж,  “ Талархал ” гардуулж  үйлчилгээ үзүүлсэн байна.