Гялгар уутаар түлш үйлдвэрлэнэ

p18nplg2es1k0vo9h1nls114e1pkm2БНСУ-ын KOICA-гийн хог хаягдлын дахин боловсруулах үйлдвэр энэ сард  ашиглалтад орно. Нарангийн энгэрийн хогийн цэгийн гялгар болон  цаасан уутаар гол түүхий эдээ хийх энэ үйлдвэрт нийт 60 ажилчин 2 ээлжээр ажиллана. Тус үйлдвэр нь өдөрт 50-60 тонн хог хаягдлыг ангилан ялгаж 200 кг гялгар уутыг бутлан 1 тонн гаруй  шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрлэсэн шахмал түлшээр сургууль цэцэрлэгийн нам даралтын зуухыг халаах боломжтой бөгөөд нүүрснээс  нэг дахин илүү илчлэгтэйгээрээ онцлог юм.  Хог үнэ цэнэгүй байдаг үе ард хоцорч гялгар уутыг дахин боловсруулж,  халаалтаа шийдэх түлш удахгүй үйлдвэрлэж эхэлнэ