“Боловсрол” цогцолборын сурагч олон улсын олимпиадад оролцно

10257041_484682811632681_3218391625719407358_nБагануур дүүргийн сурагчид нийслэл улсын олимпиадуудад байнга амжилттай оролцосоор ирсэн. Тэгвэл 2014 оны биологийн улсын олимпиадад “Боловсрол” цогцолбор сургуулийн багш сурагчид амжилттай оролцоод иржээ. Биологийн багш Д.Хоролсүрэн IV байр эзэлсэн бол 117 ангийн сурагч Б.Цэнд – Аюуш II байр, мөнгөн медаль, олон улсын олимпиадад оролцох эрх, БШУС-ын нэрэмжит шагнал, “Шинэ Монгол” сургуульд 100% тэтгэлэгээр /6 сая $/ суралцах эрхийн эзэн болжээ. Харин 116 ангийн сурагч Э.Хонгорзул IV байр, “Шинэ Монгол” их сургуульд 75% тэтгэлэгээр суралцах эрх, 114 ангийн сурагч Б.Амарзаяа БШУСын нэрэмжит шагналыг тус тус хүртсэн байна. Биологийн улсыйн олимпиадад оролцох сурагчдыг Б.Буянхишиг багш бэлтгэжээ. Багш Д.Хоролсүрэн, Б.Буянхишиг болон амжилттай оролцсон бүх сурагчиддаа дүүргийнхээ нийт иргэдийн өмнөөс баяр хүргэж, олон улсын олимпиадад амжилттай оролцхыг хүсэн ерөөе.