Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл 5 сарын 16-нд дуусна

p18mt755e8e2c1atgd63gm2a1o1Ерөнхий боловсролын нэгдүгээр ангид элсэн сурах сурагчдын бүртгэл 4 дүгээр сарын 28-нд эхэлсэн. Нийслэлийн боловсролын газраас өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн  ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг зохион байгуулах зөвлөмж гаргаж,  сургуулиуд нэг хугацаанд  бүртгэл хийж эхэлсэн юм.  Энэ нь  нэг хүүхдийг  олон сургуульд зэрэг бүртгүүлснээс үүдэж  сургуулиудын хүүхдийн тоог бодитой   тогтоох,  анги танхимын зохион байгуулалтыг зөв хийх зэрэгт үүсдэг хүндрэлийг  арилгасан гэж албанхын үзэж байна.  Мөн  рөнхий боловсролын сургуулиудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ерөнхий боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор  нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон. Энэ хичээлийн жилд нНэгдүгээр ангид  2008 оны 1 дүгээр сарын 1-ээс  2008 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг элсүүлнэ.

Элсэгчдийнбүрдүүлэхматериал:

  1. Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  1. Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний  эх хувь  болон хуулбар
  2. 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  3. Шаардлагатай тохиолдолд байрны оршин суух гэрээ болон ИБМТ-ийн лавлагааг үзнэ.

Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан өөрийн биеэр  бүртгүүлнэ. Элсэлтийн бүртгэл 5 дугаар 16-ны өдөр дуусна.

3.БАГАНУУР ДҮҮРЭГ

Сургуулийн нэр Харьяа хороо Хамран сургах тойргийн орон сууц, гудамж
1. “Боловсрол” цогцолбор сургууль 1, 2,3,5 дугаар  хороо 1 дүгээр хорооны Баялаг хороолол, 72, 74 дүгээр байр,   2 дугаар хорооны Хужирт, Уурхайчин, Галуут, Хөдөө хэсэг, 3 дугаар хорооны    24-54 дүгээр байр, Уурхайн 55-61 дүгээр байр, Уурхайн нийтийн байр, Хилчин, Замчин, Үйлдвэр хэсэг, Талын толгой, Нарийн нуур, Нугын тал, Хөдөө хэсэг,             5 дугаар хорооны Бага гүн, Их гүн, Нарийны 2 дугаар хэсэг,   Наран хэсэг, Хөдөө хэсэг
2. “Гүн галуутай” цогцолбор сургууль 1,4,5 дугаар  хороо 1 дүгээр хорооны  1-23 дугаар байр, Хуцаа, Сургалтын задгай, Хөдөө хэсэг, 4 дүгээр хорооны Рашаант, Байдлаг, Жаргалант, Хэрлэн, Тогос уул,  Хөдөө хэсэг, 5 дугаар хорооны Залуус, Залуусын задгай, Нарийны 1 дүгээр хэсэг

Leave a Reply