Багануур дүүргийн газар эзэмших эрх нь зөрчилтэй иргэн ААНБ-д шар картны зарчмыг хэрэгжүүлж эхэллээ

IMG_7484Багануур дүүргийн ахуйн болон гаражийн зөрчлөөс бусад зориулалтаар газар эзэмшиж ашигладаг нийт газар эзэмшигчдийн 2013 оны гэрээний үүрэг хариуцлагыг дүгнэж ногоон,шар, улаан картны зарчмыг хэрэгжүүлж эхэллээ. Энэ ажлын хүрээнд дүүргийн нийт газар эзэмшигчдийн гэрээ дүгнэх хурлыг 2014оны 04 дүгээр сарын 18 ний өдөр зохион байгуулж 150 гаруй газар эзэмшигчид оролцлоо. Уг хурлаар Дүүргийн Өмч,газрын харилцааны албанаас 2013 оны ГЗБТ-ний хэрэгжилт, 2014 оны төлөвлөгөө төсөл, газар эзэмшигчдийн үйл ажиллагаанд гарч буй онолтой болон зөрчил дутагталтай асуудлуудыг нэгтгэн танилцуулж газар эзэмших гэрээний хэрэгжилтийн дүнг танилцууллаа.
Гэрээний хэрэгжилтийг дүгнэх хүрээнд газраа 2 жил дараалан ашиглаагүй,газар эзэмших захирамж гарсаний дагуу газар эзэмших гэрээгээ байгуулаагүй,газрын төлбөрөө тухай бүрдээ төлөөгүй зэрэг зөрчлүүд гарч ӨГХА, газар эзэмшигчид хамтран ажиллаж зөрчил дутагдлыг богино хугацаанд тэглэх зорилт тавьлаа.
Газар эзэмших гэрээг дүгнэхдээ “Шар картны”зарчмыг хэрэгжүүлж байгаа нь газар эзэмшигчдэд хууль ёсны шаардлагыг тавих шудрага зарчим болж байгаагаараа онцлогтой байсан.
Уг зарчим ёсоор газар эзэмшигч гэрээгээр хүлээсэн эрх үүрэг хариуцлагаа хэвийн хэрэгжүүлж байгаа нөхцөлд гэрээний хэрэгжилт “Ногоон”өнгийн картаар,аливаа 1 зөрчил байгаа бол “Шар”өнгийн картаар дүгнэгдэх бөгөөд “Шар өнгийн карттай газар эзэмшигчид тодорхой хугацаатай үүрэг даалгаварыг өгч зөрчлийг арилгуулна.
Зөрчлийг арилгаагүй тохиолдолд “Улаан” өнгийн картанд шилжинэ.”Улаан”өнгийн картаар дүгнэгдсэн газар эзэмшигчийн зөрчил дутагдал “Газрын тухай”хуулийн дагуу газар эзэмших эрх цуцлагдах нөхцөлд хүрсэнийг илэрхийлж байгаа юм.
Иймээс Дүүргийн Өмч,газрын харилцааны албаны зүгээс ногоон, шар, улаан өнгийн картаар дүгнэдсэн газар эзэмшигчдэд хугацаатай үүрэг даалгавар мэдэгдлийг хүргүүлж аль болох ногоон өнгөнд шилжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж  байна.