“Гүн галуутай” цогцолбор сургуулийн сурагчид “Эгшиглэнт сурагч нас” тайлан тоглолтоо хийлээ

10330264_631336430286830_4894417931649467409_nМонгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас хүүхдийн хөгжлийг дэмжих үүднээс “Авъяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Манай дүүргийн Ерөнхий боловсролын гурван сургууль “Авъяас” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд өөр өөрийн нөөц бололцоонд тулгуурлан үйл ажиллагаа зохион байгуулж, үр дүнд хүрч байна. Тэгвэл “Гүн галуутай” цогцолбор сургуулиас 2013-2013 оны хичээлийн жилд “Аюъяас” хөтөлбөрийн хүрээнд дугуйланд хамрагдсан сурагчдынхаа тайлан тоглолтыг энэ сарын 18-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан бол 28-ны өдөр дүүрэгтээ хийлээ. 10247497_631336380286835_1362090709959465473_n“Эгшиглэнт сурагч нас” тоглолтод 1-11 дүгээр ангийн 300 гаруй сурагч хамрагдаж өөрсдийн авъяасаа энэ хугацаанд хэрхэн хөгжүүлснээ дүүргийнхээ иргэдэд харууллаа. “Эгшиглэнт сурагч нас” тоглолтын ерөнхий найруулга, зохиомжийг дуу хөгжмийн багш нар хамтран хийсэн бол тоглолтын тайз засал, хүүхдүүдийн хувцасыг технологийн багш нар урласан байна. Тус хамт олон өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан тоглолтоо зохион байгуулж, дүүргийн иргэд ч бүтэн хоёр цаг үргэлжилсэн тоглолтод сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.