“Хамтдаа дуулъя” дуун цэнгүүн

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн бойжигчид болон үйлдвэр эрхлэгчдийн хамтран ажиллах идэвхи сонирхолыг өрнуулж тэндий уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Хамтдаа дуулъя” дуун цэнгүүнийг 4-р сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Тус цэнгүүнд нийт 4 багийн 24 үйлдвэр эрхлэгчид амжилттай оролцож авьяас чадвараа сорилоо. Газар тариалан эрхлэгчдийн Тайванжаргал ахлагчтай “Аялгуу баг”, Суудлын бүрээс- Дагвасүран ахлагчтай “Солонго” баг, төвд оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бойжигчдийн нэгдсэн Саранцэцэг ахлагчтай “Эвсэг” баг, Алхам оёдлын цехийн Мөнгөнцэцэг ахлагчтай “Алхам” баг тус тус идэвхитэй оролцсоноос Саранцэцэг ахлагчтай “Эвсэг” багийн хамт олон  шалгарлаа.

Тэмцээнд идэвхитэй оролцсон нийт үйлдвэр эрхлэгчиддээ баярлалаа.