BPN ОУ-ын байгууллага болон Багануур дүүргийн ЖДҮДТөвийн хамтын ажиллагаа.

Олон улсын Жижиг дунд үйлдвэрийг дэмжих Мэргэжлийн бизнесийн сүлжээ BPN /Business Professional Network/ байгууллага болон Багануур дүүргийн Жжижг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн хамтын үйл ажиллагааны хүрээнд  2014 оны 03-р сарын 28-ны өдөр Олон улсын BPN /Business Professional Network/ байгууллагын танилцуулга сургалт, 2014 оны 04-р сарын 01-ний өдөр “Бизнесийн төлөвлөгөө, санхүүгийн тайлан төлөвлөгөө боловсруулах”  сургалтыг тус тус Багануур дүүрэгт ирж ЖДҮДТөвийн байранд зохион байгууллаа.

03-р сарын 28-ны танилцуулга сургалтанд нийт 28 үйлдвэр эрхлэгчид хамрагдсан. Тус сургалтаар BPN байгууллагын зорилго, монгол улсын үйлдвэрлэлийн чиг хандлагын талаар тус байгууллагын монгол дахь хөтөлбөрийн удирдагч Ш.Анхмаа мэдээлэл хийж “Есөн шанд”, “Чанар хүнс”, “Эвхдэг матрасс”, Алхам, Итгэл оёдлын цехүүд, тавилгын үйлдвэрлэл зэрэг зарим үйлдвэр эрхлэгчдийн ажлын байртай танилцлаа.

04-р сарын 01-ний өдөр “Бизнесийн төлөвлөгөө, санхүүгийн тайлан, төлөвлөгөө боловсруулах” сургалтанд нийт 18 үйлдвэр эрхлэгчид хамрагдсан бөгөөд сургалтаар компанийн алсын харааг тодорхойлж бизнес төлөвлөгөөгөө хэрхэн зөв боловсруулах чадвар эзэмшсэн ба санхүүгийн тайлан, төлөвлөгөөний ач холбогдлыг бизнес дээрээ тусган ойлгож авах зэрэг үйлвэр эрхлэгчдийн мэдлэгийг тэлсэн тус сургалтыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгууллаа.

Мөн 4-р сарын 18-ны өдөр Монгол дахь төсөл хөтөлбөрийн удирдагч Ш.Анхмаа үйлдвэр эрхлэгчидтэй уулзаж зөвлөгөө өглөө.