“Гүн галуутай” цогцолбор сургууль цомын эзэн боллоо

1512334_625507070869766_2320020711159457601_nМонгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 246, 2009 оны 05 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өсвөрийн тамирчдын ур чадварыг хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор дүүргийн аварга шалгаруулах уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнийг хоёр насны ангиалалаар зохион байгуулж нийтдээ 150 гаруй тамирчин оролцсон бөгөөд шүүгчээр уран хөдөлгөөнт гимнастикийн олон улсын хэмжээний мастер Болдмаа ажиллалаа. Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг Ерөнхий боловсролын гурван сургуулийн тамирчид өрсөлдсөн энэхүү тэмцээндий бага насны ангилалд “Гүн галуутай” цогцолбор сургуулийн “Алмаз” баг, ахлах насны төрөлд мөн тус сургуулийн “Тэнгисийн од” баг тэгүүлж энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх, алтан медалийн эзэд боллоо. Багийн нийлбэр дүнгээр “Гүн галуутай” цогцолбор сургууль тэргүүлж цомын эзэн боллоо.

Leave a Reply