Багануур дүүрэгт хог тээвэрлэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажиллагааны зар мэдээ

Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хог тээвэрлэгч байгууллагын сонгон шалгаруулалтыг 2014 оны 04 сарын 15-ний өдрөөс зарлаж 04 дугаар сарын 22-ний өдрийн 10:00 цаг хүртэл оролцогчдоос материал хүлээн авна.  Сонгон шалгаруулалтанд оролцох байгууллага, аж ахуйн нэгжүүд доорхи багцуудад хог тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах санал, төслөө ирүүлнэ үү. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг 2014 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагт нээнэ.

Хог тээвэрлэгч байгууллагын сонгон шалгаруулалтын багц

1-р багц

Хороо ААНБ-ийн тоо Айл өрхийн тоо Тайлбар
1 1-р хороо 80 1560 Орон сууц
2 3-р хороо 124 1499 Орон сууц
  Нийт  

2-р багц

Хороо ААНБ-ийн тоо Айл өрхийн тоо Тайлбар
1 1-р хороо 11 527 Гэр хороолол
2 2-р хороо 6 201 Гэр хороолол
3 3-р хороо 227 Гэр хороолол
4 4-р хороо 10 746 Гэр хороолол
5 5-р хороо 35 1098 Гэр хороолол
  Нийт  

Хог ачиж цуглуулах, тээвэрлэх үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага:

а) Хог тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байх /“Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15.14.5-р заалт/
б)Тухайн бүсийн нутаг дэвсгэрт үүссэн ил задгай хог хаягдлыг бүрэн цэвэрлэх, ил задгай хоггүй байлгах;
в) Гэр хорооллын хог хаягдал тээвэрлэх автомашин нь хог бүтээх бүтээлэгтэй байх;
г) Орон сууцны хог хаягдал тээвэрлэх автомашин нь зориулалтын шахдаг тэвштэй байх;
д) Байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрийн хог хаягдлыг хог хаягдлын бүтэц онцлогт тохирсон хог тээврийн зориулалттай автомашинаар тээвэрлэх;
е) Хог ачиж, цуглуулах, тээвэрлэх үйлчилгээг үзүүлэхдээ харилцааны соёлтой байх;
ж) Хог хаягдлыг ачиж, цуглуулахдаа ил задгай хог хаягдал үүсгэхгүй байх;
з) Хог хаягдлыг тээвэрлэхдээ хог хаягдлыг ил гаргахгүй, цэвэр байдлыг хангах;
з) Хог тээврийн автомашиныг ажил дууссаны дараа угааж цэвэрлэн, ариутгалд оруулж байх;
и) Хог ачиж цуглуулах, тээвэрлэх үйлчилгээнд ажиллахдаа хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, багаж хэрэгслийг бүрэн бүрдүүлж ажиллах /хамгаалалтын малгай, цацруулагч, байгууллагын лого, ажилтны нэр бүхий ажлын хувцас, бээлий, маск, хамгаалалттай ажлын гутал, хамгаалалтын нүдний шил, хүрз г.м/

Хог ачиж цуглуулах, тээвэрлэх үйлчилгээнд тавигдах тусгай шаардлага:

a) Нэг хороонд хог тээвэрлэх зориулалтын автомашин 2 буюу түүнээс дээш байх,
б)  Хог тээвэрлэгч байгууллагаас ААНБ, иргэдэд хандсан хог хаягдал, цэвэрлэгээ, тээвэрлэлт орчны бохирдлыг бууруулах талаар сургалт сурталчилгааны бодит ажил явуулах төлөвлөгөө, зардлыг төсөвтөө тусгасан байх.

Бүрдүүлэх материал, боловсруулах баримт бичгийн жагсаалт:

а) Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадварын талаарх мэдээлэл;
б) Тухайн бүсийн хог ачиж цуглуулах, тээвэрлэх менежментийн санал /хороо, дүүрэг, иргэдийн хамтын ажиллагаа, тухайн бүсийг хоггүй байлгах арга хэлбэр гэх мэт/ ;
в) Хог ачиж цуглуулах, тээвэрлэх хуваарь, маршрут;
г) Машин техникийн дэлгэрэнгүй мэдээлэл, одоогийн нөхцөл байдал, сэлгэн ажиллуулах хуваарь ;
д) Машин техникийн засвар үйлчилгээний талаарх мэдээлэл;
е) Сонгон шалгаруулалтад оролцогчийн туршлагын мэдээлэл;
Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх болон сонгон шалгаруулалтын баримт бичиг ирүүлэх эцсийн хугацаа: 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цаг.
Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар
Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар 211 тоот өрөө утас:70210207
Сонгон шалгаруулалтад оролцогч нь сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримт бичгийн мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.

Сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авч, нээх

Сонгон шалгаруулалтын баримт бичгийг зар мэдээнд дурдсан хаягаар хүлээн авах ба заасан хугацаанд ирүүлсэн бүх сонгон шалгаруулалтын баримт бичгийг ирсэн дарааллаар нь он, сар, өдөр, цаг, минутаар бүртгэн авч, тэмдэглэл үйлдэнэ.
Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад ирүүлсэн сонгон шалгаруулалтын баримт бичиг бүрийн бүрдлийг шалгаж хүлээн авна.
Сонгон шалгаруулалтын баримт бичгийг зар мэдээнд дурдсан цаг минутад ажлын хэсгийн гишүүд, сонгон шалгаруулалтад оролцогчдыг байлцуулан нээнэ.
Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын баримт бичиг тус бүрийг задалж, зар мэдээнд тусгагдсан мэдээлэл, тавигдах шаардлагын дагуу боловсруулж ирүүлсэн эсэхийг шалгаж, сонгон шалгаруулалтын нээлтэнд оролцогчдод мэдээлнэ.
Сонгон шалгаруулалтын баримт бичгийн бүрдэл дутуу, хангалтгүй бол ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцогчид мэдээлж, дутуу ирүүлсэн үзүүлэлтээр үнэлгээ өгөхгүй байх, эсвэл сонгон шалгаруулалтаас хасна.

Засаг даргын  тамгын газар

Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс

Утас:7021-0207

Leave a Reply