Шинэ татвар төлөгчид сургалтад хамрагдлаа

 

Үндэсний татварын албаны хэмжээнд 2013-2015 онд татвар төлөгчдийг төлөвшүүлэх, тэдний татварын хууль тогтоомжийг мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн зорилтот бүлгүүдэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа. 

Still0324_00001Энэ хүрээнд Багануур дүүргийн Татварын хэлтсээс 2013-2014 онд шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүдэд зориулсан Татварын хууль тогтоомжууд, Цахим тайланд тоон гарын үсэг ашиглан тайлангаа гаргах, татварын албатай харилцах, Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд эрсдлээс урьдчилан сэргийлэх нь гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулан 25 татвар төлөгчийг хамруулж, тэдний асуултад хариулт өгч, гарын авлага, брошур тараан ажиллалаа.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.