Төрийн бус байгууллагууд зөвлөлдлөө

1969364_614379938649146_1120040515_nБагануур дүүргийн хэмжээнд 70 гаруй төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн статистк тоо баримт байна. Эдгээрээс 20 гаруй байгууллага нь байнгын тогтвортой, идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тэгвэл дүүргийн ЗДТГ-аас дүүрэгтээ үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудад нээлттэй зар хүргүүлэн уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийт 21 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцон тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн хамтран ажиллах талаараа санал солилцлоо. 10012461_614379948649145_1316245931_nТэдний хувьд эн тэргүүнд шийдвэрлэх ёстой зүйлийг нэгээр тогтмол үйл ажиллагаагаа явуулах орон байр хэрэгтэй байгааг хэлж байсан бол санхүүгийн эх үүсвэр, төрийн байгууллагуудаас мэдээлэл авахад хүндрэл учирдаг гэдгийг хэлж байна. 2010 онд дүүрэгт “Иргэний нийгмийн зөвлөл” байгуулагдсан ч идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй, ТББ-уудын үйл ажиллгааны нягтралыг сайжруулж чадаагүй учраас энэ уулзалтаар “Иргэний нийгмийн зөвлөл”-ийг шинэчлэн байгууллаа. Зөвлөлийн тэргүүнээр “Байгаль чимэг” ТББ-ын тэргүүн н.Байгалмааг сонгосон бол удирдах зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй салбар бүрийн төлөөллийг оруулахаар шийдвэрлэсэн байна. Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэхээр шат шатандаа ярьж байгаа энэ үед уулзалт зохион байгуулж, дүүрэгт иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих хөтөлбөр боловсруулан хамтран ажиллахаар боллоо.

Leave a Reply