Газар өмчилж авах тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч шийдвэрлэх тухай

Нийслэлийн Газар өмчлөлийн ажлыг шинэчилсэн

арга хэлбэрээр зохион байгуулах талаар

p18hmdl62k82a1857l84mfltea1 “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлснээр /2003-2013/ 10 жилийн хугацаанд 98002 иргэн газар өмчлөн авсан нь нийслэлийн нийт хүн ам /1.226.991/-ын дөнгөж 8%-тай тэнцэж байна.

НИТХ-ын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор батлагдсан Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 15309 га бүхий 52 газрын байршил тогтоогоод байна.

Уг тогтоолын дагуу дээрх 52 байршлыг 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган нийслэлийн хэмжээнд Хот, тосгоны төлөвлөлтийн норм ба дүрмийн дагуу 164 620 орчим иргэнд шинээр газар өмчлүүлэх боломжтой юм.

Иймд дээрх тогтоолын хэрэгжилт болон газар өмчлөлийн ажлын явцыг эрчимжүүлэхэд шийдвэр гаргах түвшний хүний оролцоог багасгаж цахимжуулах буюу газрын харилцааны үйлчилгээний цахим системийг байгуулах шаардлагатай болж байна

  • Одоогийн газар өмчлөлийн /олголт/ арга хэмжээ нь материал бүрдүүлэлтээс шийдвэр гардан авах хүртэл 6-7 удаагийн явдал, чирэгдэл болдгоос гадна шинээр газар хүссэн иргэд хэд хоногийн өмнөөс дугаарлах шаардлагатай болдог.
  • Иймд газар өмчлөлийн ажилд шийдвэр гаргах түвшний хүний оролцоог багасгаж цахимжуулах буюу газрын харилцааны үйлчилгээний цахим системийг байгуулах шаарлагатай болж байна.
  • Иргэд урт дараалал үүсгэн харъяа ДӨГХА-д ирэхгүйгээр манай байгууллагын цахим хуудсанд хандан сонгон шалгаруулалтанд оролцож, цахим системээр жагсаалтаа хянаж, шуудангаар өргөдлөө өгөн, газар өмчлөлийн гэрчилгээгээ авахдаа Өмч, газрын харилцааны албанд ирэх юм.
  • Үүний тулд төлөвлөсөн 52 байршлаас сонголт хийн цахим маягтын дагуу өөрийн мэдээллийг бүртгүүлснээр систем автоматаар иргэний өмчлөх газрын байршлын сонголтыг хийж иргэд эрх тэгш, шударга зарчмаар үйлчлүүлэх боломжийг хангана. 

Энэ ажил нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсанаар ирэх он буюу 2014 оны хавраас хэрэгжиж эхлэнэ.

 

Сонгон шалгаруулалт зохион байгуулах

үйл ажиллаганы дараалал

 

Сонгон шалгаруулалтанд оролцогч www.umch.ub.gov.mn цахим  хуудсаны холбогдох хэсэгт хандах.

  • Сонгон шалгаруулалтанд оролцогч системд нэвтрэх үед иргэнд өмчлүүлэх газрын 52 байршлаас өөрийн сонирхсон байршлыг сонгож, тухайн байршлын төлөвлөлтийн зураг хэдэн иргэнд ямар хэжээтэй газруудыг өмчлөх боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл мөн тухайн байршилд хэдэн иргэн бүртгүүлсэн зэрэг мэдээлэл гарч ирэх.

Сонгон шалгаруулалтанд оролцохын тулд хүсэлт гаргагчийн төрлийг заавал сонгоно. Үүнд:

  • Өөрөө /хүсэлт гаргагч/
  • Итгэмжлэгдсэн төлөөлөгч
  • Төлөөлүүлэгч гэсэн төрлөөс сонгож сонгон шалгаруулалтын анкетыг үнэн зөв бөглөх.

Уг хүсэлтийн баталгаажуулах кодыг электрон шуудан болон гар утас руу мессежээр илгээх. Дээрх кодоор баталгаажсан хүсэлтийг дата баазад бүртгэх.

Систем эхлэх үед иргэнд өмчлөх 52 газрын байршил харагдана.

 

Нийслэлд өмчлөх 52 байршлын хил

 

 Жич: Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил болон хэмжээг хүснэгтээр танилцуулая.

ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ИРГЭНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ

Д/д Байршил Газрын
хэмжээ
/га/

Нэг. Баянзүрх дүүрэг123 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн аманд байршуулан54.0 га223 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан22.0 га320, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан32.0 га420 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан87.0 га520 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан117.0 га620 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд бйршуулан166.0 га720 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан366.0 га820 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан71.0 га920 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд  байршуулан49.0 га1020 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан10.0 га1120 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан52.0 га1220 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан67.0 га1320 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан84.0 га149, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан30.0 га159, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан25.0 га                              БҮГД1232.0 гаХоёр. Хан-Уул  дүүрэг1613 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Хурганы аж ахуйн урд хөндийд төлөвлөж буй Аж үйлдвэрийн паркийн зүүн энгэрт байршуулан97.0 га1713 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Туул тосгоны урд хэсэгт байршуулан316.0 га1812 дугаар хорооны нутаг  Хапитатын амины сууцын хойд талд байршуулан112.0 га1912, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт       Биокомбинатын зүүн урд хөндийд байршуулан155.0 га2013, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  7 дугаар хэсгийн задгай, Өлзийт Гавжийн шандийн орчимд байршуулан1739.0 га2110 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Морингийн гэр хорооллын баруун урд талд байршуулан67.0 га2213 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Хурганы аж ахуйн урд хөндийд төлөвлөж буй Аж үйлдвэрийн паркийн зүүн энгэрт байршуулан104.0 га                        БҮГД2590.0 гаГурав. Сонгинохайрхан дүүрэг2332 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Эмээлтийн баруун талд байршуулан565.0 га2432 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлтэд  байршуулан180.0 га2532 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлтэд  байршуулан76.0 га2632 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баруун туруунд  байршуулан227.0 га2722 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тахилтын  аманд  байршуулан184.0 га2821 дугаар хорооны нутаг дэвсгэрт   361 –ийн гарамын орчимд  байршуулан785.0 га2921 дугаар хорооны нутаг дэвсгэрт  361 –ийн гарамын орчимд  байршуулан71.0 га3021 дугаар хорооны нутаг дэвсгэрт  361-ийн гарамын зүүн хойд талд  байршуулан517.0 га3121 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хужиртын даваа орчимд  байршуулан340.0 га3221 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Ар шижиртийн аманд  байршуулан280.0 га3321 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Ар шижиртийн аманд  байршуулан223.0 га3421 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Ар шижиртийн аманд  байршуулан46.0 га3521 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бурхантын аманд  байршуулан399.0 га3621 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Сайр уулын өвөрт  байршуулан69.0 га3721 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Цагаан чулуутын аманд  байршуулан576.0 га3821 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Халзан мухарын аманд  байршуулан289.0 га3921 дугаар хорооны нутаг дэвсгэрт   Тарвагатайн аманд  байршуулан184.0 га4021 дугаар хорооны нутаг дэвсгэрт   Тарвагатайн аманд  байршуулан353.0 га4121 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Саалийн аманд  байршуулан783.0 га4221 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Рашаантын аманд  байршуулан1064.0 га4321 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оорцогийн аманд  байршуулан807.0 га                     БҮГД8018.0 гаДөрөв. Сүхбаатар дүүрэг4416 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоосгоны үйлдвэрийн орчимд байршуулан64.0 га4516 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоосгоны үйлдвэрийн орчимд байршуулан23.0 га                     БҮГД87.0 гаТав. Налайх дүүрэг465 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мянганы замын урд талд, Хэнтий чиглэлийн авто зам дагуу байршуулан166.0 га                     БҮГД166.0 гаЗургаа. Багануур дүүрэг472 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нуурын хорооллын хойд талд байршуулан950.0 га484 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тариан булаг орчимд байршуулан526.0 га494 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тариан булаг орчимд байршуулан376.0 га                     БҮГД1852.0 гаДолоо. Багахангай дүүрэг502 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын чанартай авто замын зүүн талд Урд дэлд байршуулан160.0 га512 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын чанартай авто замын зүүн талд Урд дэлд байршуулан611.0 га522 дугаар хорооны нутаг дэвсгэрт Суурьшлын бүсийн хойд талд байршуулан593.0 га                     БҮГД1364.0 гаНИЙТ15 309.0 га

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.