Get Adobe Flash player

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд Багануур дүүрэгт ажиллалаа.

IMG_28992014.03.12

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх, дэд дарга Б.Эрдэнэбилэгт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир, дэд дарга С.Даваасүрэн нар дүүрэгт ажиллаж Багануур дүүрэг дэх хэлтсийн 2013 онд хийсэн ажил, 2014 онд хийж буй ажилтай танилцаж улсын байцаагч, ажилтнуудтай санал бодлоо солилцон үүрэг чиглэл өглөө.

Тус уулзалтанд Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Өнөржаргал, Засаг дарга М.Гончигжав нар оролцож мэдээлэл хийж Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллах, дэмжих талаар ярилцлаа.

Ажил хэрэгч асуудал шийдсэн үр дүнтэй уулзалт боллоо.

Уулзалтын дараа НМХГ-ын дарга, дэд дарга нар Хэрлэнгийн Шалган бүртгэх товчоон дээр ажиллаж байгаа ариутгал халдваргүйтгэлийн хяналтын цэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

About Мэргэжлийн хяналтын хэлтэс МХХ

Сэтгэгдэл

Leave a Reply