Нийтийн үйлчилгээний газруудын ариун цэврийн өрөөг иргэд үнэ төлбөргүй ашиглахаар боллоо

index“Худалдаа үйлчилгээний газрууд нь үйлчлүүлэгч болон түрээслэгч нарыг ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхэд төлбөр хураамж авч байна. Болиулж өгнө үү…” гэсэн агуулга бүхий гомдол ШӨХТГ-т маш ихээр ирсэний дагуу судалж үзэн холбогдох журамд өөрчлөлт оруулахаар тусгуулсаны үндсэн дээр 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 4.18-д “Худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн бие засах газраар /ариун цэврийн өрөө/ иргэд, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ” гэсэн заалт мөрдөгдөж эхлэхээр боллоо. Иймд тус газраас уг журмын 8.2.3-д заасан чиг үүргийн дагуу тухайн дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд дээрх журмын хэрэгжилтийг хангуулж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

Comments Closed

Comments are closed.