Дүүргийн хэмжээнд архи согтууруулах ундааны чанар, аюулгүй байдал хангагдаж байна.

logo2014.02.26

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гарсан хордлоготой холбогдуулан Мэргэжлийн хяналтын газраас томилогдсон ажлын хэсгийн хийх ажлын төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтыг хийж, зөрчлийг илрүүлэн арилгуулах зорилгоор хяналтыг Цагдаагийн хэлтэстэйгээ хамтран 2013 оны 02 дугаар сараас 23-ий өдрөөс 02 дугаар сарын 25-ий өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэв. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт архинд хордож 4 хүн нас барсан гэсэн мэдээллээр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдаалдаг түүгээр үйлчилдэг 37 аж ахуйн нэгжийн 46 цэг салбарын үйл ажиллагаанд Цагдаагийн хэлтэстэй хамтарсан хяналт шалгалт, тандалтыг хийлээ.

    Багануур дүүргийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 55, 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 294, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн A/252 дугаар захирамжуудын дагуу дүүргийн хэмжээнд худалдаалагдаж буй архи согтууруулах ундааны нэр төрөлд хязгаарлалт “АПУ” ХК, “Жем интернешнл” ХХК, “М-Ти-Эс” ХХК, “Спирт бал бурам” ХК, “УВС Хүнс” ХХК, “Алко” группын “Хярын нуур” ХХК-ий зэрэг 6 үйлдвэрийн 20-30 нэр төрлийн архи, пиво болон импортын дарс, вино, архи согтууруулах ундааг худалдан борлуулж байгаа ба худалдаа үйлчилгээний газруудад архи согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын баталгаажилттай байна. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд дээрхи архийг дүүрэг дэх гэрээт борлуулагчаар /“АПУ” ХК-ий архийг “Найман наран” ХХК-аас, “Жем интернешнл” ХХК-ий архийг “Ахиц трейд” ХХК-аас, “М-Ти-Эс” ХХК-ий архийг “Болор дусал” ХХК-аас/ дамжуулан нийлүүлж байгаа бөгөөд “Спирт бал бурам” ХК, “Алко” группын “Хярын нуур” ХХК нь өөрсдөө авчран дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа ба падаан бичиг баримттай, стандартын шаардлагад нийцсэн хаяг шошготой, архи согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын баталгаажилттайгаар худалдан борлуулж, түүгээр үйлчилж байна.

Багануур дүүрэгт “Амьдрах ухаан” төвтэй адил үйл ажиллагаа явуулдаг “Архи мансуурлын ассоциаци”  “АА”-ийн нөхөрлөл бүлэг, “Гэгээ”  бүлэг, “Гэрэл” бүлэг зэрэг төрийн бус байгууллагууд нь архинаас гарах хүсэлтэй хэсэг бүлэг хүмүүс хүсэл зорилгоороо нэгдсэн бусад байгууллагатай хамтардаггүй, архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, бүрмөсөн татгалзах чиглэлээр сургалтыг зөвхөн хөтөлбөрийн дагуу зохион байгуулж,  үйл ажиллагаагаа явуулдаг байна. Хяналт шалгалтын үйл ажиллагаа, цаг үеийн байдлын талаар орон нутгийн “BBS” телевизэд 2 удаа, тодруулга буланд 1 удаа яриагаар, www.bnd.gov.mn цахим мэдээллийн санд 1 удаа бичгэн мэдээг өгсөн.

Хяналт шалгалтын явцад дээрхи нэр төрлийн архи согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх талаар зурагт хуудас бүхий сэрэмжлүүлэг өгч, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс архи согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжийн удирдлагуудад албан мэдэгдэл хүргүүлсэн байна.

Хяналтаар “Ариун түшиг” ХХК-ий “Ямбат хайрхан” хүнсний дэлгүүрт худалдаалж байсан “М-Т-Эс” ХХК-д 2013.12.16-ны өдөр үйлдвэрлэсэн “Монгол стандарт” цагаан архины /0.5л-ийн савлагаатай, 1 шил/ бөглөө нь сул, шилнээсээ мултарч байсан. Үүнээс өөр архи согтууруулах ундааны шошготой холбоотой зөрчил илрээгүй.Тус дүүрэгт шалгалтаар мэдээлэлд дурьдагдсан “Шинэ эхлэл” ХХК-ий “Их монгол”, “Чин толгой” ХХК-ий “Арслант” архийг худалдаалаагүй байна. Багануур дүүргийн хэмжээнд Багануур дүүргийн Засаг даргын 55, А/252 дугаар захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд худалдаалагдаж буй архи согтууруулах ундааны нэр төрөлд хязгаарлалт тогтоож, дотоодын хяналт шалгалтыг эрчимжүүлсний үр дүнд стандартын шаардлага хангасан архи согтууруулах ундааны чанар, аюулгүй байдал хангагдан ажиллаж байна.

 НМХГ-ЫН БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ХЭЛТЭС

Comments Closed

Comments are closed.