Хяналт шалгалтын цэгт 12 алба хаагч, 4 автомашинтай ажиллаж байна

Still0226_00006Нийслэл болон дүүрэгт малын гоц халдварт шүлхий өвчин зөөвөрлөгдөн орохоос сэргийлэх зорилгоор “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” Нийслэл дүүргийн Засаг даргын шийдвэрүүдийг дагуу “Хэрлэн”-гийн Автотээврийн шалган бүртгэх товчоонд дүүргийн онцгой байдлын хэлтсээс мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаагийн хэлтэстэй хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж байна. 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хяналтын цэг, 2014 оны 02 дугаар сарын 15 өдрөөс эхлэн ариутгал халдваргүйтгэлийн цэг ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлгүүд, дүүргийн төвд орох гарах баталгаат бус замуудад Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн 24 цагаар үүрэг гүйцэтгэн, ариутгал халдваргүйтгэл, хяналт шалгалтын цэг, хөдөлгөөнт эргүүлд өдөрт 12 алба хаагч, 4 автомашинтай ажиллаж байна. Still0226_00008Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээшинд мал, малын гаралтай түүхий эдэд үзлэг хийж, 18 хоногийн хугацаанд хяналт шалгалтанд 3492 тээврийн хэрэгсэл, 8624 зорчигчид хамрагдаж, 365  толгой мал, 34 тонн мах нэвтрүүлсэн байна. Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Хэнтий аймгийн Чингис хот, Баян-Овоо сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас малын махыг сум, багийн Засаг даргын гарал үүслийн гэрчилгээтэй боловч мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүсэлгүй тээвэрлэсэн зөрчил илэрсэн тул “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн холбогдох заалтыг үндэслэн 14 иргэнд нийт 370.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулж, газар дээр нь барагдуулсан.

Still0226_00007Шалгалтад хамрагдсан иргэдэд “Шүлхий өвчнөөс сэргийлэх тухай”  зөвлөмж 1971 ширхэгийг тарааж,   дүүргийн 5 хороо, хүнсний 2 зах, 5 мал эмнэлэг, 16 мах худалдаалдаг хүнсний дэлгүүрт шүлхий, галзуу өвчний талаар зөвлөмж хүргүүлсэн. Халдваргүйтгэлийн цэгээр 1196 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийгээд байна. Дүүргийн 5 мал эмнэлэг, 5 хорооны мал бүхий иргэдийн малд үзлэг тандалт явуулж байгаа ба өнөөдрийн байдлаар 68970 толгой малд үзлэг тандалт хийжээ. 2014 оны 2 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд нийслэлийн Мал эмнэлгийн газраас ажлын хэсэг ирж ажиллан дүүргийн мал эмнэлгийн эмч, ариутгагч нарт мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, хүнсний 2 зах, түүхий эд авах 2 цэг, мал нядалгааны 1 цэг, шувууны 2 аж ахуйнаас шинжилгээний дээж аван дээрх аж ахуйн нэгжид ариутгал халдваргүйтгэлийг хийгээд байна.

Comments Closed

Comments are closed.