Багануур дүүргийн ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг боловсруулах ажил эхэллээ

Still0226_00003Багануур дүүрггийг хот болгон хөгжүүлэхдээ иргэдийн амьдрах орчин нөхцлийг маш сайнаар бүрдүүлэх үүднээс ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг хийж, түүндээ түшиглэн жил бүр төлөвлөлт хийхээр болсон. Энэ дагуу 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн Засаг дарга М.Гончигжав “Цэцэрлэгжилт” ХХК-ний дарга Ө.Магсаржав болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Багануур дүүргийн ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг боловсруулах, 2014 оны ногоон байгууламжийн төлөвлөлтийг хийж гүйцэтгэхээр гэрээг байгуулсан бөгөөд 3 дугаар сарын 25 гэхэд мастер төлөвлөгөөг хийж дуусгахаар тохиролцсон байна.

Comments Closed

Comments are closed.